АРХАНГАЙ АЙМГИЙН ГХБХБГ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

       Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэж буй нийт ажилтан, албан  хаагч, мэргэжилтэн, болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийт та бүхэнд энэ өдрийн мэндийг байгууллагынхаа хамт олны өмнөөс болон хувиасаа хүргэж  байна.

       Монгол Улсын иргэд зах зээлийн нийгмийн жам ёсны дагуу сайн дурын үндсэн дээр өөрийн гэр  бүлийн хэрэгцээнд өмчийн газартай байх, түүний үр шимийг хүртэх түүхэн үйл явдлыг эхлүүлсэн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002 онд  Улсын Их Хурлаар батлан, 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн билээ.

      Улс орны хөгжил дэвшил, нийгмийн шинэ харилцааны өөрчлөлт, шаардлагатай уялдуулан 2008 онд Улсын Их  Хурлаас тус хуульд Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж батласнаар “газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн таатай орчинг бий болоод байна.

      Монгол улсын газрын харилцааны салбарын үйл ажиллагааг таниулах, үр дүн, ач холбогдолыг олон нийтэд хүргэх зорилгын үүднээс 2004 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Газрын харилцааны ажилтны өдөр” -ийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

     Газрын харилцааны салбарт олж буй ололт, амжилтаа жилээс жилд улам бататган, салбарын өмнө тавигдаж буй шинэ зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Та бүхэнтэй бид хамтран ажиллах болно.

Та бүхэндээ амжилт бүтээл, аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Ч.ОТГОНЖАРГАЛ

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР