ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Архангай аймагт Газрын харилцааны  салбар үүссэн байгуулагдсан түүх

/1954-2020/

 

  • 1954 оноос 1988 он хүртэл аймгийн АДХГЗ-ны Хөдөө аж ахуйн удирдах газарт газар зохион байгуулагч 1 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна.
  • 1988-1992 оноос хүртэл аймгийн ХААУГ-аас газар зохион байгуулагч мэргэжилтнийг аймгийн Байгаль хамгаалах газарт шилжүүлэн газар зохион байгуулагч, газрын улсын байцаагч-1
  • 1992-1997 онуудад аймгийн Засаг даргын тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн Байгаль хамгаалах албанд газар зохион байгуулагч, газрын улсын байцаагч-1
  • Аймгийн Засаг даргын 1997 оны 07 сарын 18-ны өдрийн 197 тоот захирамжаар аймгийн “Газар зохион байгуулалтын алба”-ыг  анх байгуулж, 4 орон тоотойгоор
  •  Бүтцийн өөрчлөлтөөр 1999-2001 оны 3-р сар хүртэл Байгаль орчны газрын Газар нөөцийн алба байгуулагдан 3 орон тоотой ажиллаж байсан. 2001 онд алба татан буугдан 2001-2003 он хүртэл Байгаль орчны  албанд газрын асуудал хариуцсан мэргэжилтэн 1 орон тоотойгоор
  • 2003 оны 03-р сарын 1-нээс аймгийн Засаг даргын дэргэд Байгаль орчин газрын харилцааны алба байгуулагдан аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчоо газрын харилцааны албатай нэгдэн дарга, мэргэжилтэн 5 орон тоотойгоор
  • 2004-2008 “Газрын алба” бие даан байгуулагдан дарга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн 3, улсын бүртгэгч 2 орон тоотой ажиллаж эхэлсэн.
  • 1997-1999 он хүртэл сумын газрын асуудлыг зоотехникч нарт, 1999-2009 он хүртэл сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хавсарган ажиллуулж байгаад 2009 оноос 19 сумдад газрын даамлыг бие даалган томилон ажиллуулж байна.

            Аймгийн Газрын алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албадын чиг үүрэг Засгийн газрын 2008 оны 67-р тогтоолын дагуу нэгдэн 2009 оны 7-р сараас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр байгуулагдан аймгийн хэмжээнд газрын харилцаа, геодези зураг зүйн болон барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн удирдлагад мэргэжил арга зүйн бодит дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг  авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Архангай аймгийн Газар зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж байсан газар зохион байгуулагч, газрын албаны дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга

  №  

Он

Овог нэр

Албан тушаал

1

1954-1974

Б.Бадарч

Газар зохион байгуулагч

Т.Бүдэр

Газар зохион байгуулагч

Д.Дашзэвэг

Газар зохион байгуулагч

2

1974-1991

Ш.Буянхишиг

Газар зохион байгуулагч

3

1991-1993

Д.Эрдэнэцогт

Газар зохион байгуулагч

4

1993-1994

Ч.Отгонжаргал

Газар зохион байгуулагч

5

1994-1997

Д.Эрдэнэцогт

Газар зохион байгуулагч

6

1997-1998

Б.Жаргалсайхан

Газрын албаны дарга

7

1998-1999

Р.Сүглэгмаа

Газрын албаны дарга

8

1999-2001

Д.Эрдэнэцогт

Байгаль орчны газрын Газар нөөцийн албаны дарга

9

2001-2004

Ц.Дорждагва

Газрын албаны дарга

10

2004-2008

Д.Мөнхбат

Газрын албаны дарга

11

2008-2016

Ч.Отгонжаргал

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга

   12

2016-2020

Н.Мөнхбаяр

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга

13 2020 оноос одоог хүртэл Ч.Отгонжаргал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР