Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх

Бэлчээрийн фотомониторингийн арга гэж юу вэ?


Бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хүргэх зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхийг хэлнэ.

Мониторингоор газрын гадаргуугийн бүрхцийн мэдээлэл дээр үндэслэж статистик боловсруулалт хийх замаар мэдээний олон жилийн цуваа үүсгэж бэлчээрийн ашиглалтын нөлөөллөөс үүссэн өөрчлөлтийг хянана.

Тухайн жилийн мониторингийн үр дүнг бэлчээрийн төрлийн төлөв байдлын чанарын лавлагаа түвшинтэй харьцуулна.

Мониторингийн тайлан үр дүнг бэлчээрийн менежментийн хэвийн үйл ажиллагааг хянах, бэлчээрийн газар ашиглалтын үр нөлөөг үнэлэх, бэлчээр ашиглуулах гэрээний биелэлтийг дүгнэх, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгож ашиглана.

Яагаад бэлчээрийн төлөв байдлыг хянах, ашиглалтыг тохируулах хэрэгтэй вэ?

Архангай аймаг нь 5 531 382 га газар нутагтай үүний 3 742 838,7 га  нь бэлчээрийн газар байдаг. Аймгийн газар нутгийн 70%-ийг хөдөө аж ахуйн газар, үүнээс 97,1 %-ийг бэлчээрийн газар эзэлж байна.

Газрын нэгдмэл сангийн ангилал

 

2009 оноос хойш малын тоо 56 хувиар өссөн байна.

 

2016-2020 оны бэлчээрийн сэргэх чадавхийн дүнгийн хувийг харьцуулан гаргахад:

  • 1-р ангилал 139 цэгээс 29 цэг болж буурсан,
  • 2-р ангилал 52 цэгээс 171 цэг болж өссөн
  • 3-р ангилал 84 цэгээс 102 цэг болж өссөн
  • 4-р ангилал 4 цэгээс 80 цэг болж өссөн байна.

Хүснэгт 7. Архангай аймгийн бэлчээрийн сэргэх чадавхийн ангиллыг харьцуулсан хувь

Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал

2016 он

(%)

2017 он

(%)

2018 он

(%)

2019 он

(%)

2020

(%)

1

2

 

3

4

5

6

1

I-Байгалийн унаган төрхөө алдаагүй

49,0

44,0

35,3

15,6

10.1

2

II - бага зэрэг доройтсон

18,1

16,2

26,5

38,1

42.2

3

III - Дунд зэрэг доройтсон

29,7

26,4

32,4

30,6

26.6

4

IV- Хүчтэй доройтсон

1,3

11,5

4,5

14,6

18.3

5

V - Маш хүчтэй доройтсон

1,9

1,9

1,3

1,1

2.7

 

Нийт хувь

100

100

100

100

100

 

 

Бэлчээрийг газрыг аймгийн хэмжээнд 2015 оноос хойш үнэлж байна.

2015 оноос хойш бэлчээрийг фотомониторингийн аргаар үнэлж байна.

 

 

 

 

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР