ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЧИГ ҮҮРЭГ
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах
- Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
ЧИГ ҮҮРЭГ
ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх, газрын хэмжилт, зураглал, үнэлгээ, төлбөр, бүртгэл, газар хамгаалах, нөхөн сэргээх түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зураг төсөл болон хэрэгжилтэнд хяналт тавьж, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хэрэгжилтийг хангуулахад оршино.
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР
Төрөөс архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, аймаг, сумдын удирдлагад хот байгуулалт, төлөвлөлтийн болон хот, тосгоны хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, нийгэм эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийг үе шаттай хөгжүүлнэ.
САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Салбарын хууль тогтоомж, норм нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ Барилгын материалын лаборатори нь барилга байгууламжид хэрэглэгдэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг сайжруулах, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ
Улсын орон нутгийн болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, зураг төслийн ажлын даалгавар боловсруулах, үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулна.