ХОТ ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлэх бөгөөд Эрдэнэбулган сум /Цэцэрлэг хот/, Эрдэнэмандал, Ихтамир, Жаргалант, Тариат, Цахир, Цэнхэр, Цэцэрлэг сумд нь сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй.

БУЛГАНХАНГАЙ ХОРООЛООЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: Тус төлөвлөгөөг нисэх буудлын чөлөөлөгдсөн 60 га талбайд Нарт дизайн ХХК 2015 онд хийж гүйцэтгэсэн.

“ШИНЭ НАРАН ХОРООЛОЛ”-ЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: 2018-2019 оны улсын төсвийн 189 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын “Шинэ наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг “Хатанбаатар” ХХК гүйцэтгэж 2019 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хурлын 13 тоот тогтоолоор баталсан.

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН /ЦЭЦЭРЛЭГ ХОТ/ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: Барилга Хот Байгуулалтын Яам, зураг төслийн “Өрх” ХХК-ий хамтарсан 2018 оны 07 сарын 23 өдрийн байгуулсан 157 тоот гэрээний дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын /Цэцэрлэг хот/ Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар их хурлын 12 тоот тогтоолоор баталсан.

ИХТАМИР СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл  Эрхэт Констракшн ХХК хийж гүйцэтгэсэн.

ЖАРГАЛАНТ СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Нарт дизайн ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ТАРИАТ СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ЦАХИР СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ЦЭНХЭР СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

 

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР