Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ ?

Газрын тухай хуулийн 58.1-д зааснаар “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа” гэнэ.

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ЯМАР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ГАРГАХ ВЭ?

Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:
1.хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;
2.хөрсний ялзмагийн агууламж;
3.хөрсний бохирдолт, хордолт;
4.газрын гадаргын төрх байдлын өөрчлөлт;
5.ургамлын ургац, бүрхэвчийн өөрчлөлт;
6.бэлчээр, хадлангийн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт.
дээрх үзүүлэлт дээр тухайн газрын онцлогийг харгалзан нэмж хэрэглэх үзүүлэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлтийг тодорхойлох аргачлалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ХЭН ХИЙЛГЭХ ВЭ

Бүх газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хийлгэнэ.

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ХЭН ХИЙХ ВЭ

 Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Барилга, хот байгуулалтын яамнаас Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана..

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ЯМАР ХУГАЦААНД ХИЙЛГЭХ ВЭ

Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ХЭН ХАРИУЦАЖ ХИЙЛГЭХ ВЭ?

Эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарыг газар эзэмшигч, ашиглагч, улсын болон аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга, бусад газрын төлөв байдал, чанарыг тухайн шатны Засаг дарга тус тус хариуцна.
 

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН   БАТАЛГААНЫ САНХҮҮЖИЛТ

Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр, анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААНЫ АЖЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭН ТОГТООХ ВЭ?

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын үнэлгээг Засгийн газар тогтооно.

ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХЭД ЯМАР ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Тариалангийн газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /агрохимийн шинжилгээ/ хийхэд баримтлах журам, хэрэглэх үзүүлэлтийг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ЯМАР АРГАЧИЛСАН ЗААВРААР ХИЙХ ВЭ?

• Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар

• Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар

• Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар

• Хот тосгон, бусад суурины газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар

Видео үзэх  https://www.youtube.com/watch?v=Gw1bf3g8usE

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР