СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

      Газрын тухай хуульд сум, дүүргийн түвшинд зөвхөн сумын тухайн жилийн төлөвлөгөөтэй байхаар тусгагдсан бөгөөд энэ нь газар ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаар зөвхөн тухайн жилдээ хэрэгжих төлөвлөлтийн баримт бичиг байна гэж заасан байдаг. Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь сумын хэмжээнд хэрэгжүүлэхэд хэт ерөнхий шууд хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагддаггүй, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь сумын нийт нутаг дэвсгэрийг хамардаггүй зөвхөн хот суурины газрыг хамардаг зэргээс шалтгаалан сумын түвшинд газар зохион байгуулалтын ажил дунд болон урт хугацааны төлөвлөлтгүйгээр зөвхөн тухайн жилийн төлөвлөгөөнд суурилж байна.

Улмаар сумын түвшинд төлөвлөлтгүй зохисгүй газар ашиглалт газар авч, газрын доройтол цөлжилт бий болох цаашлаад хөдөө орон нутгийн хүн ам цөөрч, орон нутаг эзгүйрэх зэрэг байгаль экологи, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд бий болох үндсэн шалтгааны нэг болж байна.

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан сумын нийт нутгийг хамарсан газар зохион байгуулалт, газрын нөөцийн менежментийн 5-7 жилийн баримжаатай дунд хугацааны төлөвлөгөөний баримт бичиг юм.   

    Тус төлөвлөгөөг боловсруулах ажлын үнэлгээ нь сумын онцлогоос хамаарч 1 суманд 30-67 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тооцсон байдаг.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 330 сумыг нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигтэй болгохоор тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд танай сум нь “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” -г боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.

Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт сумдын төлөвлөгөө хийгдсэн байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР