ЛАБОРАТОРИЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

АРХАНГАЙ АЙМГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИЙН БҮТЭЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  Тус лаборатори нь лабораторийн эрхлэгч,шинжээч гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

·         Цемент,  шохой,  барилгын гөлтгөнө,  зэрэг холбогч   материалын шинж чанарыг  тодорхойлох холбогчийн лаборатори.

·         Керамик тоосго, ханын дотор болон гадна өнгөлгөөний керамик хавтанцарт сорилт туршилт хийх керамикийн лаборатори.

·         Бүх төрлийн бетон, болон  дүүргэгч материалыг шинжлэх бетоны лаборатори

·         Барилгын засал чимэглэлийн зориулалттай бүх төрлийн  будагийн шинж чанарыг тодорхойлох  будгийн лаборатори.

·         холбогч материалын шинж чанарыг тодорхойлох цементийн лаборатори

·         Хуванцар хаалга, цонхны агаар, ус, салхи нэвтрүүлэлтийг  тодорхойлох компьютерийн удирдлага бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон хуванцар  цонхны лаборатори.

·         Арматурын механик шинж чанарыг тодорхойлох лаборатори гэсэн 6-н төрлөөр шинжилгээ судалгаа хийхээр төлөвлөгдсөн байна.

Үүнээс:

- Бетон болон  дүүргэгч материалын шинжлэх бетоны лаборатори

- холбогч материалын шинж чанарыг тодорхойлох цементийн лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР