ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын 2025 оны А/245 дугаар захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн дуудлага худалдааг  олон нийтэд нээлттэй байдлаар цахим /mle.mn/-ын хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна. 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дэнчин төлсөн баримт /дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100010008402 Архангай ГХБХБГ дансанд оролцогчийн нэрээр тушааж баримтыг илгээх/
5. Дуудлага худалдааны хураамж 12500 төгрөгийг itax.mta.mn-д төлбөрийн даалгавар үүсгэн /100010000941 данс/ оролцогчийн нэрээр тушааж баримтыг илгээх
      Хугацаа: 2025.06.16 нд Газрын биржийн цахим системээр /MLE.MN/ 09 цаг 00 минутад эхлэнэ.
Зар мэдээлэлтэй газрын биржийн цахим систем mle.mn цахим хуудсанд хандан танилцана уу. 

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР