АЙМГИЙН ГХБХБГ-ААС НЭГЖ ТАЛБАРЫН ХУВИЙН ХЭРГИЙГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛААР СУМАНД АЖИЛАЛАА


Улсын хэмжээнд Газрын харилцаа 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс цахим системд холбогдож, газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь egazar.gov.mn сайт, egazar гар утасны апликейшнд хандан орон зайнаас үл хамааран газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг хэвлэн авах боломжтой болсноор өнөөдрийн байдлаар 1037 иргэн, хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа үнэ төлбөргүй хэвлэж авч, иргэдийн гар дээрээс 17.8 сая төгрөг хэмнэгдсэн байна.
Тус ажлын хүрээнд аймгийн хэмжээнд газар эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулах, Газар зүйн нэрийн зөвлөлийг хуралдуулах, 101 багийн хилийн цэсийг тодотгох, газрын төлбөрийн итгэлцүүлийг сумдаар хэлэлцүүлэх ажлуудыг 2021 онд эхлүүлж, 2022 оны 1-р улиралд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр 19 суманд зохион байгуулж, иргэн, хуулийн этгээдийн 9318 нэгж талбарын 112287 хуудас хувийн хэргийн материалыг сканердаж, холбогдох журмын дагуу цахимжуулаад байна.
2021, 2022 оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан дээрх ажлын үр дүнд egazar.gov.mn сайт, egazar гар утасны апликейшнаар дамжуулан иргэн, хуулийн этгээд өөрсдийн газрын мэдээллийг харах боломжтой.
№ |
Сумын нэр |
Ажилласан хугацаа |
Нэгж талбарын хувийн хэргийн |
|
тоо |
хуудасны тоо |
|||
1 |
Булган |
2021 онд |
435 |
5469 |
2 |
Төвшрүүлэх |
2021 онд |
372 |
6877 |
3 |
Хангай |
2021 онд |
283 |
2844 |
4 |
Цахир |
2021 онд |
238 |
5421 |
5 |
Тариат |
2021 онд |
1311 |
10125 |
6 |
Жаргалант |
2021 онд |
393 |
4082 |
7 |
Хайрхан |
2021 онд |
257 |
1319 |
8 |
Хашаат |
2021 онд |
440 |
3854 |
9 |
Өгийнуур |
2021 онд |
358 |
4380 |
10 |
Өлзийт |
2021 онд |
81 |
667 |
11 |
Эрдэнэбулган |
2021 онд |
714 |
10710 |
12 |
Ихтамир |
2022.03.01-2022.03.02 |
1371 |
20565 |
13 |
Чулуут |
2022.03.01-2022.03.02 |
406 |
4139 |
14 |
Өндөр-Улаан |
130 |
3190 |
|
15 |
Цэнхэр |
2022.02.22-2022.03.05 |
900 |
9442 |
16 |
Эрдэнэмандал |
180 |
3186 |
|
17 |
Цэцэрлэг |
304 |
2971 |
|
18 |
Хотонт |
2022.03.10-2022.03.12 |
456 |
5838 |
19 |
Батцэнгэл |
2022.03.15-2022.03.17 |
689 |
7208 |
Нийт дүн |
9318 |
112287 |
Сумдад цахимжуулсан нэгж талбарын хувийн хэргийн тоо /сумаар/