АРХАНГАЙ АЙМГИЙН “БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2022-03-18

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2022 оны 03-р сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ, ГХБХБГ, аймгийн Барилгачдын холбоо, Жерес олон улсын байгууллага хамтран зохион байгуулав.

 

Энэхүү зөвлөгөөнд аймгийн барилга угсралт, зураг төсөв, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 29 аж ахуйн нэгж байгууллага, 19 сумдын төлөөлөл, аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагч, ГХБХБГ-ын мэргэжилтэн инженерүүд, Жерес олон улсын байгууллага, ШУТИС-ийн багш зөвлөх инженер, Татварын хэлтсийн мэргэжилтэн, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн, аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга гэх мэт нийт 159 оролцогчид хамрагдлаа.

 

Зөвлөгөөнөөр улс орон нутгийн төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө  оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа бүтээн байгууллатын ажлын явц, хот байгуулалтын төлөвлөлт, барилга угсралтын ажлын чанар аюулгүй байдал, барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, олон нийтийн барилгын дулаалгын талаар, 2022 онд барилгын салбарт анхаарах асуудлын талаар танилцуулга мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөгөөнөөс дараах гарц шийдэл, саналыг гаргаж дэмжин, аймгийн Засаг даргат уламжлахаар болов.

 

Зөвлөгөөнөөс гарсан санал:

 

  • Тариат сумын хүрмэн чулууны ордыг орон нутгийн бүтээн байгуулалтанд ашиглах.
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх.
  • Архангай аймагт дулааны цахилгаан станц барьж байгуулах ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэх.
  • Аймгийн төвд баригдсан болон баригдаж байгаа 3 байршлын  93 айлын орон сууцны барилга байгууламжид техникийн нөхцөл олгож, нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбох асуудлыг Эх голомтын илч ХХК-д үүрэг болгон шийдвэрлүүлэх.
  • Аймгийн Барилгачдын холбооны бүрэлдэхүүнд шинэчлэл хийж, байнгын үйл ажиллагааг идэвхижүүлэх.
  • Сумдын барилга болон зам гүүрд ашиглагдах түгээмэл тархацтай орд газруудын /элс хайрга дайрга, хүрмэн чулуу шохой, шавар/ судалгааг хийж байршил, нөөцийг тогтоож стандартад нийцсэн түүхий эдийг ашиглах.
  • Архангай аймгийн төв болон сумдын байгаль газар зүй, бүс нутгийн онцлогт тохирсон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон амины орон сууцны загвар зургийг бий болгож экспертизээр батлуулан, зураг төсвийн зардлыг аймгийн ОНХС-аас шийдвэрлэх.
  • Сумдад үйлчилгээний зориулалттай /олон нийтийн барилга/ нэг маягийн  загвар зураг төсвийг боловсруулж, экспертизээр батлуулах /орон нутгийн хөгжлийн сангаас зураг төсвийн хөрөнгийг шийдвэрлэх/.
  • Жерес олон улсын байгууллагын “Семаатерр-II” төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР