СУМДААР АЖИЛЛАЛАА: Булган сум

2021-10-11
1. Булган сум: тус сумын халаалтын үйл ажиллагааг Сургуулиас эрхлэдэг ба Эмнэлэг, ЗДТГ, Сургуулийн барилга байгууламжуудыг халааж байна. Одоогийн сургуулийн уурын зуухны 2 тогоо нь НРЖ 60 тогоо ба орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 94 сая төгрөгөөр НРЖ85 тогоо болгон өргөтгөхөөр төлөвлөн тендер шалгаруулалт зарлагдсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Соёлын төвийн барилга угсралтыг даган шугамын өргөтгөл тусгагдсан боловч хийгдээгүй шинэ шугам хийгдсэн байна. Дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:
• Цаашид уурын зуухны анхны худгаас дотуур байр хүртэлх шугамыг шинэчлэх
• Нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх
• Халаалтын зардлыг м3 ээр тооцон зохицуулах зөвлөлөөр батлуулж мөрдөж ажиллах
Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР