2021 ОНООС ЭХЛЭН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОДОГ БОЛНО
2020-12-28


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар Зохион Байгуулат Геодези Зураг Зүйн Газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/137 дугаартай тушаалын дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд хүлээн авах зөвшөөрлийг цахимаар олгох программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн.Ингэснээр иргэн хуулийн этгээд цахим системээр нэвтрэн хүсэлт илгээснээр барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх, ашиглалтанд хүлээн авах зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагуудтай холбогдон авах боломжтой юм.Мөн тухайн суурин газрын хот байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харахаас гадна цаг хугацаа орон зай үл хамааран төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой болж байгаа юм.
Санал асуулга