Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн ач холбогдол
2020-12-21

- Газар дээрхи доорхи бүх барилга байгууламж, инженерийн байгууламжийн мэдээлэл бүхий нэгдсэн сан үүсэж шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт хийх нөхцөл бүрдэнэ
- Хот байгуулалтын үйл ажиллагаа хууль дүрэм, ерөнхий төлөвлөгөөний дагуу зүй зохистой хэрэгжих боломж бүрдэнэ.
- Эдэлбэр газрын үүрэг зориулалт бүсчлэл, тэдгээрийн уялдаа холбоог хангана.
- Газар олголтын зөрчлүүдийг гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Хот байгуулалт төлөвлөлттэй холбоотой бүх төрлийн судалгаа шинжилгээ, тооцоо хийх нөхцөл бүрдэнэ
- Зураг төслийн байгууллагууд суурь мэдээлэл болгон ашиглахад хөрөнгө оруулагчид бизнес төлөвлөгөө боловсруулахад ашиглах нэгдсэн мэдээлэл үүснэ.
- Иргэн олон нийт нь өөрийн эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгийг хот байгуулалтын баримт бичигтэй уялдуулах, Хот байгуулалтын талаарх мэдээлэл ил тод болж иргэд хяналт тавих боломж бүрдэнэ.
- Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх үндэслэл үүснэ.
Санал асуулга