ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛЛОО

2019 оны Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын даргын тушаалаар аймгуудын Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газарт хот байгуулалтын кадастрын мэргэжилтэнтэй болсноор хот байгуулалтын кадастрын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажил эхэлсэн байна.Ингэснээр эхний ээлжинд аймгийн төвийн сум болох Эрдэнэбулган сумын төвийн барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилт ногоон байгууламжийн мэдээллүүдийг оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн төвийн сумын одоо байгаа ба шинээр баригдаж буй барилга байгууламж, тохижилт ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийн тоон мэдээллийг кадастрын нэгдсэн систем буюу urban.gov.mn веб програм хангамжаар бүртгэн үйлчилгээнд гарган хэрэглээнд нэвтрүүлж байна. Үүнд хуучин барилга 409, ногоон байгууламж 57, явган хүний зам талбай 24, дугуйн зам 4, дурсгалын хөшөө баримал 5, усан оргилуур 3, гудамж талбайн гэрэлтүүлэг 2, авто замын зогсоол 28, цэвэр ус хангамжийн сүлжээний 200 ширхэг 23490м шугам, ариутгах татуургын сүлжээний 156 ширхэг 11045м шугам, дулаан хангамжийн 110 ширхэг 5024м шугамын мэдээллийг мэдээллийн санд оруулаад байна.