Аймгийн хэмжээнд 2015 оноос хойш бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлж байна

Архангай аймаг нь 5 531 382 га газар нутагтай үүний 3 742 838,7 га нь бэлчээрийн газар байдаг. Аймгийн газар нутгийн 70%-ийг хөдөө аж ахуйн газар, үүнээс 97,1 %-ийг бэлчээрийн газар эзэлдэг. Бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хүргэх зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх батлагдсан журам, зааврын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус онд аймгийн хэмжээнд нийт 18 суманд 395 цэг дээр бэлчээрийн фотомониторингийн ажлыг гүйцэтгэсэн. 2015 онд 121 цэг дээр ажиллаж байсан бол 2020 онд 395 бэлчээрийн фотомониторингийн цэг дээр судалгааны ажлыг хийж байна
2016-2020 оны бэлчээрийн фотомониторингийн судалгааны ажлын үр дүнг сэргэх чадавхиар харьцуулан гаргахад:
1-р ангилал 139 цэгээс 29 цэг болж буурсан,
2-р ангилал 52 цэгээс 171 цэг болж өссөн
3-р ангилал 84 цэгээс 102 цэг болж өссөн
4-р ангилал 4 цэгээс 80 цэг болж өссөн байна.
№ |
Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал |
2016 он (%) |
2017 он (%) |
2018 он (%) |
2019 он (%) |
2020 (%) |
1 |
2 |
|
3 |
4 |
5 |
6 |
1 |
I-Байгалийн унаган төрхөө алдаагүй |
49,0 |
44,0 |
35,3 |
15,6 |
10.1 |
2 |
II - бага зэрэг доройтсон |
18,1 |
16,2 |
26,5 |
38,1 |
42.2 |
3 |
III - Дунд зэрэг доройтсон |
29,7 |
26,4 |
32,4 |
30,6 |
26.6 |
4 |
IV- Хүчтэй доройтсон |
1,3 |
11,5 |
4,5 |
14,6 |
18.3 |
5 |
V - Маш хүчтэй доройтсон |
1,9 |
1,9 |
1,3 |
1,1 |
2.7 |
|
Нийт хувь |
100 |
100 |
100 |
100 |
100 |
Бэлчээрийн даац 2020 онд Ихтамир, Чулуут, Өлзийт, Хотонт олон дахин, Хангай, Тариат, Эрдэнэмандал, Хайрхан сумдад 2-4 дахин, Цахир, Өгийнуур, Цэцэрлэг, Цэнхэр сумдад 1 дахин тус тус хэтэрсэн дүн гарсан байна.
Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын egazar.gov.mn цахим хуудсан дээр бэлчээрийн фотомониторингийн үнэлгээ жил бүрээр орж, иргэдэд нээлттэй болсон