Газрын харилцааны бүх төрлийн мэдээлэл авах Egazar - аппликейшн нэвтэрлээ

Иргэн та E-ГАЗАР аппликейшн болон WWW.EGAZAR.GOV.MN цахим хуудсыг ашиглан хаанаас ч, хэзээ ч аймаг, сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтой боллоо.
Та шинээр газар эзэмших, өмчлөх, ашиглах, газрын зөрчил маргаан арилгуулах, газрыг нөхөн сэргээх, хамгаалах, амьдрах орчноо сайжруулах гэх мэт таны өмнө тулгараад байгаа газартай холбоотой асуудлуудын талаар саналаа өгч аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлүүлэх боломжтой.
Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж хаана газар олгож байгааг судалсны үндсэн дээр хүсэлтээ өгөх боломж бүрдэж байгаа юм.
Таны саналыг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, сумын Газрын даамлууд хүлээн авч судлан үзээд, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах болно.
Үүнээс гадна газрын төлбөрийн мэдээлэл, тусгай хасгаалалттай газрын мэдээлэл, фотомониторинг, бэлчээрийн мэдээлэл, нэгж талбарын мэдээлэл зэргийг харах боломжтой юм.