Кадастрын мэдээллийн нэгдсэн системд QR кодийг хэрэглээнд нэвтрүүллээ

Улсын бүртгэлийн 2018 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн зааснаар газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэлээс Э, А дугаар олгож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан Газрын харилцааны талаархи иргэдэд үзүүүлэх үйлчилгээ лавлагааны цахим системийг байгуулах ажлын хүрээнд Кадастрын мэдээллийн нэгдсэн системд QR кодийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Ингэснээр аймгийнхаа ГХБХБГ-аас иргэн аж ахуй нэгж байгууллагуудад олгогддог газрын эрхийн баримт бичгүүд болох газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг дээр QR кодыг хэрэглэж эхэллээ.
Энэхүү QR кодыг гар утас болон таблетийн тусламжтайгаар уншуулсанаар Газрын кадастрын цахим систем болох /egazar.gov.mn/ цахим хуудаснаар нэгж талбарын тодорхойлолтыг лавлагаа болгон авах боломжтой бөгөөд өөрийн газрын байршил, төлбөрийн мэдээллийг авах боломжтой боллоо