ХОТ ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

2020-11-01

Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлэх бөгөөд Эрдэнэбулган сум /Цэцэрлэг хот/, Эрдэнэмандал, Ихтамир, Жаргалант, Тариат, Цахир, Цэнхэр, Цэцэрлэг сумд нь сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй.

БУЛГАНХАНГАЙ ХОРООЛООЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: Тус төлөвлөгөөг нисэх буудлын чөлөөлөгдсөн 60 га талбайд Нарт дизайн ХХК 2015 онд хийж гүйцэтгэсэн.

“ШИНЭ НАРАН ХОРООЛОЛ”-ЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: 2018-2019 оны улсын төсвийн 189 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын “Шинэ наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг “Хатанбаатар” ХХК гүйцэтгэж 2019 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хурлын 13 тоот тогтоолоор баталсан.

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН /ЦЭЦЭРЛЭГ ХОТ/ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: Барилга Хот Байгуулалтын Яам, зураг төслийн “Өрх” ХХК-ий хамтарсан 2018 оны 07 сарын 23 өдрийн байгуулсан 157 тоот гэрээний дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын /Цэцэрлэг хот/ Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар их хурлын 12 тоот тогтоолоор баталсан.

ИХТАМИР СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл  Эрхэт Констракшн ХХК хийж гүйцэтгэсэн.

ЖАРГАЛАНТ СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Нарт дизайн ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ТАРИАТ СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ЦАХИР СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ЦЭНХЭР СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ: тус төлөвлөгөөг Инженер геодези ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

 

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР