2016 онд Хот байгуулалтын чиглэлээр
2016-12-25

Тус газар нь аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан хот байгуулалт, дэд бүтцийн талаарх бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. ·
Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө: Тус онд Жаргалант сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Нарт дизайн” ХХК 52 900 000 төгрөгөөр, Батцэнгэл сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014-2016 онуудад 45 000 000 төгрөгөөр “Зууны гүүр” ХХК сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн улсын экспертизээр батлуулан орон нутагт хүлээлгэн өгсөн. Түүний дагуу 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулуулж аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байна.
Санал асуулга