Цэцэрлэг хотын дахин төлөвлөлтийн талаар

2016-12-25

Тус аймгийн төвийн Цэцэрлэг хотын ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны газрыг дахин төлөвлөж орчин үеийн загвар хийцтэй хороолол бий болгох зорилгоор ажиллаж байна. Үүнд: Цэцэрлэг хотод 1946 онд ашиглалтанд орсон Баазын 17-р байр, 12айлын орон сууц байрлал 44-р орон сууцны замын баруун талд, 24*3 айлын орон сууц 1969 онд ашиглалтанд орсон байрлал элит 60 айлын орон сууцны хойд талд, Худалдааны 11 айлын орон сууц 1946 онд ашиглалтанд орсон байрлал Шаргай төвийн зүүн талд замын дагуу байрласан. Барилгын 16 -1969 он,  барилгын 6 айл -1957 он, барилгын  16 айл-1957 онд ашиглалтанд орсон байрлал Ундарга ХХК-ийн хойд талд ,   Ахуй үйлчилгээний 16-1969 он, Захиргааны ажилчдын 10 айлын орон сууц -1950 онд ашиглалтанд орсон байрлал Наран төвийн урд талд,Баазын 18-р байр 8 айлын сууц -1946 он ашиглалтанд орсон байрлал Ричланд зочид буудлын  ар талд байрладаг, Сонины 12-ын 3 ширхэг байр-1970 онд ашиглалтанд орсон, Улаан загалмай нийгэмлэгийн хойд талд , 1,2,3-р 36 айлын орон сууц -1968 онд ашиглалтанд орсон. байрлал Аймгийн захиргааны хойд талд, 72 айлын 6 орон сууц -1971 онд ашиглалтанд орсонбайрлал 1-р сургуулийн хойд талд байрлалтай барилгуудын дотор сантехникийн хоолой хуучирч зэвэрч муудсан, модон хучилт, шал, тааз өмхөрч муудсан,газар хөдлөлтийн үйлчлэлд тэсвэрлэх чадваргүй болсон,дотор пийшингийн тоосго үйрч унасан насжилтийн хэмжээ хэтэрсэн, ихэнх нь шургааг болон чулуун ханатай зэрэг ашиглалтын шаардлага хангахгүй, хүн оршин суух тохиромжгүй болоод байгаа учир дахин төлөвлөлт хийх шаардлага зайлшгүй гараад байна. 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР