Сумын төвийн шинэчлэл

2016-12-25

Монгол  улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 15.1.58-д тусгагдсан 16 аймагт хэрэгжүүлэх “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд тус аймгийн Тариат сумын цахилгаан дулаан хангамж, цэвэр бохир ариутгах татуургын гадна шугам сүлжээ, замын  ажил 2014 оны 8-р сараас эхлэн 2016 оны 8-р сарын 25 хүртэл хийгдэхээр гэрээлэгдэж ажил 88% -тай явагдаж байна. Одоогийн байдлаар гүйцэтгэгч Эх голомтын илч  ХХК нь гадна дулааны төв шугам 2.5 км, гадна бохир усны төв шугам 2 км, цахилгааны 2.5 км агаарын шугам, дэд өртөө 2ш, гүний худаг 2ш  ундарга нь 7.2л/сек, халаалтын тогоо уурын зуухны барилгын хамт, цэвэр усны насос станц, усан сангийн барилга тоног төхөөрөмжийн угсралтын ажил, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд хийгдэж дууссан байна. 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР