Шинээр ашиглалтанд орсон барилга байгууламжийг хувийн хэрэгжүүлсэн талаар

2016-12-25

Ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн хагас жилийн  тайланг  БМ-19 маягтаар гаргаж 2016 оны 06-р сарын 20-ны өдөр БХТ-ийн osnaax_agentlag@yahoo.com хаягаар хүргүүлсэн ба жилийн эцсийн тайланг 2016 оны 12-р сарын 01-нд дээрх хаягаар хүргүүлээд байна.

Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолын хүрээнд тус газраас 2016 онд аймгийн хэмжээнд Хайрхан сумын Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Нийгмийн даатгалын тасгийн барилга, Булган, Жаргалант сумдад Цагдаагийн кабон, Өндөр-Улаан суманд Сургуулийн Спорт заал, Тариат сумын Мөрөн багт 50 хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэбулган суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэг цонхны үйлчилгээ конторын барилга, Цэнхэр суманд Зам Зуур 2 ШТС, Хотонт сумын Өндөр сант багт Сургуулийн дотуур байрны өргөтгөл, Эрдэнэбулган суманд Дархан Нэхий ХК-ны худалдаа үйлчилгээний төв, Тариат суманд Авто машин хийгээр цэнэглэх ШТС-ын барилгууд тус тус шинээр ашиглалтад орж хувийн хэрэгжүүлж, Чулуут суманд Сургуулийн барилгын их засвар, Өндөр-Улаан суманд Сургуулийн барилгын их засварын ажлууд хийгдэж Засгийн газрын 151-р тогтоолын 2, 3-р ангилалын барилга байгууламж ашиглалтад хүлээн авах дүрмийн дагуу комисс томилон ажиллаж байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР