ӨРГӨДӨЛ ХҮСЭЛТ ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТ, ДОТООД АЖИЛ

Архив, албан хэрэг хөтлөлт
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас тус газарт ирүүлсэн өргөдөл хүсэлт, албан бичгүүдэд дарааллын дагуу дугаар өгч, даргад танилцуулан заасан нэгжид шилжүүлж, албан бичиг, өргөдөл хүсэлтийг хугацаандаа шийдвэрлэхэд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн эмх цэгц дарааллаар архивын нэгж үүсгэн, стандартын дагуу архивлан хадгалж байна.
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГХГЗЗГ-ын хяналт шалгалтын заавар зөвлөмжийн дагуу албан хаагчдын болон газрын даамлуудын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлээд байна. Газрын даргын 2013 оны 15 дугаар тушаалаар байгууллагын архивт мэргэжилтнүүдийн өмнөх оны бичиг баримтуудыг шилжүүлэх ажлын хуваарь гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаа. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон тус газрын ажилтнуудаас хандсан өргөдөл, гомдол нийт 171-ыг хүлээн авснаас ГУХ-125, БХБХ-26, Захиргаа-19, 1 хүсэлтийг хүлээн авах боломжгүй /бүрдэл хангаагүй/ тул буцааж, 156 хүсэлтийг зохих хууль журмын дагуу хугацаанд нь шийдвэрлэж 15 хүсэлт судлагдаж байна.