2016 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт
2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлуулан аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа. 2016 онд аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар 17 сумын хэмжээнд дуудлага худалдаагаар 523,01га, төсөл сонгон шалгаруулалтаар 88,92га газар үүнээс аялал жуулчлал, уламжлалт эмчилгээ сувлалын зориулалтаар 9 суманд дуулдага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар 30,27га газар, тариалангийн зориулалтаар 40 байршилд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар 531,02га газар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Мөн төсөвт байгууллагад 28 байршилд 33,08га газар төвөлсөнөөс 20 албан байгууллагад 9,95га газар, гэр бүлийн хэрэгцээнд зориулан иргэнд шинээр өмчлүүлэхээр 853 иргэнд 78,13 га газар төлөвлөснөөс 526 иргэнд 40,30га газар, эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэхээр 899 иргэний 55,3га газар төлөвлөснөөс 98 иргэнд 8,42га газар, аж ахуйн зориулалтаар 4 байршилд 0,35га газар төлөвлөснөөс 2 иргэнд 0,15га газры өмчлүүлсэн байна.
Иргэнд шинээр эзэмшүүлэхээр 219 байршилд 12,97 га төлөвлөсөн бөгөөд 223 иргэнд 11,26га газрыг эзэмшүүлэн байна. Мөн аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт орж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын саналыг өдөр тутам болон нээлттэй хаалганы өдрийг тохиолдуулан саналын хуудсаар авч, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгтгэн “Захиргааны тухай” хуулийн дагуу хэлэлцүүлэг хийж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар батлуулан ажиллалаа 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруултаар 16,32га газар, төсөвт байгууллагад 3,85 га газар, орон сууцны хөтөлбөрт 0,10га газар, аялал жуулчлалын зориулалтаар 4,25га газар, шинээр өмчлүүлэхээр 53,83га газар, эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэхээр 157,17га газар, шинээр эзэмшүүлэхээр 3,47га газар, жимс жимсгэнэ, мод тарихаар 9,10га газар, улсын чанартай зам дагуу 2,8га газар төлөвлөгдсөн байна.
2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зурагт оруулсан байдал 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумдаас авч нэгтгэн arcgis програмд shp файл үүсгэн агентлагт хүргүүлээд байна.