Уул уурхай, нөхөн сэргээлт

2016-12-08

Аймгийн хэмжээнд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж, аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Тангуулын алба, Цагдаагийн хэлтэс, Хуульзүйн хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж буй Алтандорнод, Монгол газрын үйл ажиллагаатай танилцаж, аж ахуй нэгжүүдийн газарт хэмжилт хийж, элэгдэл эвдрэлд орсон 1019,18га, техникийн нөхөн сэргээлт хийсэн 61,49га, биологийн нөхөн сэргээлт хийсэн 5,34га газрыг  зураглалд оруулан ажиллалаа. Үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд Дунд нүүр: Улз гол, Голден хамер Бодонд: Эрднэсийн хотхон, Гансүх, Дашчирэв Харгуйтын эх: Голд Сидар, Хушгий иш, Хүрэлбаатар Шийрт: Бидний түшээ, Монгол газар, Дорж, Дэлгэр, Өлзийбат, Арвайн өгөөж, Баасансүрэн, Онолтмөнх, Алтай голд, Эрдэнэсүрэн Өлзийтээл: БиМНС, Алтан дорнод Монгол Мөн БОАЖ сайд Оюунхорол, УИХ-ын гишүүн Баатарбилэг, Төмөрхүү, Тогтохсүрэн, БОАЖЯ, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга болон хэлтэс албадын төлөөлөл, уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, орхон багийн иргэд, малчид оролцсон 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулж одоогийн байдалтай танилцаж, цаашид хэрхэх талаар мэтгэлцлээ. Одоогийн байдлаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээлт хийсний дараа үйл ажиллагаа явуулах талаар шийдвэр гаргахаар БОАЖЯ-хд үүрэг болголоо.     

Мөн ашиглалт болон хайгуулын лицензтэй сумдад тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгүүлэх талаар Газрын даргын 2016 оны 304 тоот албан бичгээр чиглэл өгч ажиллаа. 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР