“Бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх-фото мониторинг”


Аймгийн хэмжээнд бэлчээрийн менежментийн ажлын хэрэгжилтийг хангуулах түүнтэй холбогдох гарах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд төслөөс зохион байгуулсан “Шилдэг бэлчээрийн менежменттэй аймаг” шалгаруулах уралдаанд 2007, 2008 онуудад удаа дараа шалгарч байсан бөгөөд одоог хүртэл аймгийн хэмжээнд бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр батлуулан хэрэгжилжтийг зохион байгуулан ажиллаж байна.
Ялангуяа бэлчээрийн тухай хууль хэлэлцэгдэж буй өнөө үед хуулийг хэрэгжүүлэх суурь болох малчдын бэлчээрийн сэлгээ, отор нүүдлээс бэлчээрийн экологийн чадавхид суурилсан сэргэх чадварт суурилагдсан судалгаа явагдаж, газар дээрээ хэрэгжиж, мэдээллийн баазууд үүссээр байна.
Аймгийн хэмжээнд нийт малын тоо 2013-2015 оны хооронд 1,0 сая малаар өсч байна. Нутгийн 40 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байна. Сумдын дүнгээр авч үзвэл Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.