Газар өмчлөлийн ажлын явц, байдал

2016-11-13

Газар өмчлөлийн ажлын явц, байдал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль 2003 оноос хэрэгжсэнээс хойш  иргэнд гэр бүлийн хэрэгцээнд төрөөс анх удаа үнэ төлбөргүй газрыг өмчлүүлж эхэлсэн. Хуулинд үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн ба  үнэгүй өмчлүүлэх хугацааг 2005 онд 3 жилээр, 2008 онд 5 жилээр, 2013 онд 5 жилээр тус тус сунгаснаар 2018 оны 05-р сарын 01-ны өдөр дуусгавар болно. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 14323 иргэнд 1221,52 га газар өмчлүүлсэн ба хэрэгжилт 15.5 хувьтай, одоо эзэмшиж байгаа 7042 иргэнд 534,04 га газрыг, шинээр 7241 иргэнд 669,91 га, аж ахуйн зориулалтаар 40 иргэнд 17,57 га, илүү газрыг давуу эрхээр үнээр нь 0,11 га газрыг тус тус өмчлүүлжээ. 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР