Архангай аймгийн Тариат суманд "Сумын төвийн шинэчлэл"-ийн ажил хийгдэж байна
Монгол улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 15.1.58-д тусгагдсан 16 аймгийн тус бүр нэг суманд хэрэгжүүлэх “Сумын төвийн шинэчлэл “ төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын ус , дулаан болон цахилгаан хангамж холбоо дохиолол , ариутгах татуургын гадна шугам сүлжээ ,замын ажил 2014 оны 8-р сараас эхлэн 2015 оны 7-р сарын 01 хүртэл хийгдэхээр ажил 54 % -тай явагдаж байна.Одоогийн байдлаар гүйцэтгэгч Эх голомтын илч ХХК –нь гадна дулааны төв шугам 1.5 км .гадна бохир усны төв шугам 2 км , цахилгааны 2.5 км агаарын шугам , дэд өртөө 2ш ,гүний худаг 2ш цооног өрөмдсөн ,ундарга нь 7.2л/сек. Ажлууд хийгдээд байна.Халаалтын тогооны барилга угсралтын ажил хийгдэж байна. Цэвэрлэх байгууламжийн болон цэвэр усны усан сангийн тоног төхөөрөмж газар дээр ирсэн байна.ГХБХБГ-ын даргын 2015 оны 5-р сарын 29 –ны а/12 тоот тушаалын дагуу 06-р сарын 02 –ноос эхлэн мэргэжилтнүүд 7 хоногийн хугацаагаар хяналт тавин ажиллаж байна