Сумдын газрын даамлуудад үе шаттайгаар иж бүрэн компьютер, 3 үйлдэлт принтерийг хүлээлгэн өглөө.

2025-06-04

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын сумын Газрын даамлуудын ажиллах боломж, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж, тавилга, багаж, техник хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний дагуу ГЗБГЗЗЕГ-аас  олгосон иж бүрэн компьютер,  3 үйлдэлт принтерийг  Хангай, Булган  сумдын газрын даамлуудад хүлээлгэн өглөө.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий нягтлан бодогч Э.Ариунтуяа
Утас: 70333633
Цахим шуудангын хаяг: arkhangai@gazar.gov.mn
Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР