ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

2014-05-28

Аймгийн ИТХ-ын 2014 оны 12-р сарын 04-ны өдрийн 11 тоот шийдвэрээр батлагдсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн хэмжээнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэх, эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх, шинээр нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх, төсөвт байгууллагад эзэмшүүлэх, давуу эрхээр тариалангийн газрыг эзэмшүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, газар тариалангийн зориулалтаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, булгийн эх хаших, газар хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг авч ажиллаж байна.

Газрын зүй зохистой ашиглалт, хамгаалалтын байдалд үзлэг шалгалт хийсэн талаар.

“Газрыг зөв зохистой ашиглаж, хамгаалж буй байдалд үзлэг шалгалт хийж, заавар зөвлөмж чиглэл өгөх, урамшуулах” тухай аймгийн Засаг даргын 2015 оны а/77 тоот захирамжийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  • Аймаг, сумын төв, суурин газруудад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнй зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газарт газар ашиглалтын байдал, эзэмшил газрын тохижилт, өнгө үзэмжийн байдал, газар эзэмшүүлэх гэрээнийхээ үүргийг хэрхэн биелүүлж байгаа, эзэмшил газрын 10-аас доошгүй хувь нь ногоон байгууламжтай байгаа эсэх зэргийг багтаасан 14 асуулгын хүрээнд аймгийн төвийн 1-р бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 350 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газарт үзлэг шалгалт хийж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмж өгч, тухайн жилийн газар эзэмшүүлэх гэрээг сунгаж, газрын төлбөрийг хураан төсөвт 3,2 сая төгрөгийг төвлөрүүлэн ажиллаа.
  • Дээрх захирамжийн хүрээнд аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд “Эрүүл орчин-Бидний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж комисс шалгаруулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

Уралдаанд 200 гаруй бүтээл ирснээс:

1-р байранд: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар-Ирээдүй цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч С.Галбадрах

2-р байранд: Өвөлжөө хаваржааны доорхи газрын ашиглалт зориулалтаар –Жаргалант сумын 9б ангийн сурагч Б.Ган-Өлзий

3-р байранд:  Хотонт сумын 5в  ангийн сурагч А.Балжинням

6-9-р анги:

1-р байр: Өвөлжөө хаваржааны доорхи газрын ашиглалт хамгаалалт сэдвээр Эрдэнэмандал сумын сумын 9в ангийн сурагч М.Мөнхбаатар

2-р байр: Миний сумын хөгжил сэдвээр Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 6б ангийн сурагч Б.Дэлгэрмаа

3-р байр:Миний сумын хөгжил сэдвээр Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Ариунхишиг

10-12-р анги:

1-р байр:  Манай гэр бүл сэдвээр Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Долгорсүрэн

2-р байр: Хотын соёлжилт сэдвээр Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 10Д ангийн сурагч Э.Дэлгэрсүрэн

3-р байр: Хашааны газрын төлөвлөлт сэдвээр Хашаат сумын 12а ангийн сурагч Д.Мөнгөнсүх  нар тус тус шалгарлаа.

- See more at: http://arkhangai.gazar.gov.mn/pages/305#sthash.Z1vBgvL1.dpuf

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР