ГАЗРЫН ЦАХИМ БИРЖ

ГАЗРЫН ЦАХИМ БИРЖИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

      дмин эрхтэй хэрэглэгч : Газрын цахим биржийн системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 330 сумын Газрын даамлууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хэвшээд байна

Иргэн, хуулийн этгээд:

  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа;

  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт;

  • Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа;

  • Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа;

  • Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа;

  • Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх зэрэг мэдээлэлийг агуулдаг.

Иргэн, хуулийн этгээдийн ашиглах байдал:

 

Тус системийг дэлхий дахинд тренд болж буй технологиудын хамгийн сүүлийн хувилбаруудыг ашиглан хөгжүүлсэн бөгөөд иргэн, хуулийн этгээд ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой, интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан www.mle.mn цахим хаягаар болон гар утасны аппликейшнаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй оролцож олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой юм.

 Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу

Ø  газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх,

Ø  Монгол Улсын иргэн өмчилсөн газраа бусдад худалдах, худалдан авах

Ø   Иргэн, хуулийн этгээд тус системд нэвтэрч Газрын кадастрын мэдээллийн сангаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа газраа сонгон бусдад худалдах, түрээслэх зар мэдээллээ үнэ, төлбөргүйгээр байршуулах бусдад арилжаалах

Ø  Газар худалдан авах, хөрөнгө оруулалт хийх гэж буй иргэн, хуулийн этгээд тус системээс Газрын кадастр, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын төлөв байдал, Инженер-геологи, Гео-экологийн талаарх газартай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг баталгаатай эх үүсвэрээс авч газарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүллээ.

Газрын биржийн цахим системд “хэрэглэгч”-ээр бүртгүүлж www.mle.mn цахим хаягаар болон гар утасны аппликейшнаар аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР