ЗОРИЛГО, ЗОРИЛТ

    ЛАБОРАТОРИЙН ЦААШДЫН  ЗОРИЛГО, ЗОРИЛТ

        Тус лаборатори нь барилгын материал, хийц бүтээц эдлэхүүн түүний түүхий эдүүдэд физик механик шинж чанаруудыг стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд сорилт шинжилгээ хийн үр дүнг баталгаажуулах, барилгын материалын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулах зорилго тавин ажиллаж байна.

Тус лаборатори нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Лабораторид үндэсний болон олон улсын шинжилгээний аргын стандартыг бүрэн нэвтрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • Барилгын материалиын  лаборатори нь  MNS ISO/ IEC 17025:2018 стандартын дагуу чанарын бодлогоо илэрхийлсэн чанарын удирдлагын тогтолцоотой байна. Сорилтын үр дүнд чанарын баталгаа өгөхөд зайлшгүй шаардлагатай чанарын тогтолцооны бодлого, хөтөлбөр, журам, заавруудыг баримтжуулан баталгаажуулж заавал мөрдүүлэх;
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хуулийн дагуу лабораторийн бүх хэмжих хэрэгсэлүүдийг жил бүр эрх бүхий байгууллагаар баталгаажуулан ашиглана.
  • Өндөр мэдрэмжит орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр лабораторийг тоноглох, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургах замаар лабораторийн хүчин чадал, чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
  • Өөрсдийн чадвар чадавхийг дээд зэргээр дайчлан ажилласнаар лабораторийн нийт ажиллагсдын оролцоог дэмжиж ажиллах, тэднийг хөгжүүлж ажиллах
Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР