Иргэн та үнэ төлбөргүй газраа өмчилж авна уу

2018-03-26

Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 14996 иргэн буюу нийт хүн амын 16.0 хувь нь 1251.49 га газрыг өмчилж авсан байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хашааны газраа эзэмшиж байгаа 7137 иргэн, шинэ байршилд 7818 иргэн газар өмчилсөн бөгөөд аймгийн төвөөс бусад 18 суманд 1053,84 га газрыг хүн амын 15.4 хувь, аймгийн төвд 197,65 га газар буюу хүн амын 18,3 хувь нь тус тус газраа үнэ төлбөргүй өмчилж авсан.

2003-2017 онд газар өмчилсөн иргэдийн тоо, газрын хэмжээ /га/

Иргэнд төрөөс үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хуулийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр дуусч байна. Иймд эзэмшиж байгаа хашааны газраа хуулийн хугацаанд өмчилж авна уу.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР