ХАСУМ хэрэгжилт

2023-11-21

Тус газраас 2023 онд Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний бүтэц орон тоо үүссэн тул газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаартай албан бичгээр, Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт явагдаж Төрийн албаны зөвөлтийн 10 дугаартай тогтоолоор албан хаагч томилох санал ирсэн тул газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 225 дугаартай албан бичгээр, Төрийн албаны зөвлөлийн 388 дугаартай тогтоолоор  Өргөх механизмын хяналтын улсын байцаагчийн орон тоо батлагдсан тул Аюурын Оюун-Эрдэнийг шатлан дэвшүүлж, Ус хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагчид Цэрэнжигжидын Батболдыг шатлан дэвшүүлж томилохоор Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын хэлтэст газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 787 дугаартай албан бичгээр болон цахимаар тус тус ХАСУМ хянуулах хүсэлтийг илгээж хариуг авч томилох тушаал шийдвэр гаргаж ажиллаа.
Мөн барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, Барилга байгууламжийг байнгийн ашиглалтад хүлээж авах комисс ажиллах, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах гэх мэт үйл ажиллагаанд оролцож байгаа албан хаагчид Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөж хэвшсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар байгууллагын ЭБАТ 79 мэдэгдэл, тайлбар хүлээн авч бүртгэсэн холбогдох шийдвэр гаргасан байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР