Жэрэс ОУБ-аас хэрэгжүүлсэн СЕМААТЕРР II төслийн хүрээнд бэлтгэсэн сумдын төсөвт байгууллагын удирдлагуудад зориулсан барилга засварлах, шинээр барих үйл ажиллагааны дарааллын зөвлөмж

1. Үндэслэл

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Үндэслэл Ашиглагч байгууллага Мэргэжлийн байгууллагын дүгнэлт Барилгын даац хэтэрсэн, барилга ашиглалтын хугацаа дууссан, барилга ашиглах боломжгүй болсон, түрээсийн байртай гэх мэт үндэслэлийг бичиж холбогдох материалыг хавсаргана Тайлбар хэсэгт байгаа үндэслэл мөн өөр заавал барилга шаардлагатай байгааг үзүүлсэн үндэслэлийг байгууллага хамт олны хурал орон нутгийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг фото зургаар баримтжуулан гаргах шаардлагатай.
Барилгын итгэмжлэгдсэн лаборатори Фото зураг /үндэслэлд холбогдох/
Мэргэжлийн хяналтын газар Хамт олны хурлын протокол

2. Барилга байгууламж шинээр бариулах хүсэлт гаргах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Барилга байгууламж шинээр бариулах хүсэлт гаргах Ашиглагч байгууллага, захиалагч Үндэслэл хэсгийн бичиг баримт Шинээр барилга байгууламж барьж өгөхийг хүссэн хүсэлт Хүсэлтийг гаргахдаа учир шалтгааныг баримт нотолгоотойгоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргийг хавсарган орон нутгийн удирдлага, шууд удирдлага буюу харьяа яам, олон улсын донор байгууллага гэх мэт.. байгууллагуудад илгээнэ.

3. Барилга байгууламж барих газар сонгох

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Барилга байгууламж барих газар сонгох Сумын ЗДТГ
Засаг дарга
Сумын газрын даамал
Аймгийн засаг дарга
Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
(Газар олголтын тогтоол гаргуулах /Барилга барих зориулалтаар/ Газар эзэмших гэрээ, газрын гэрчилгээ, кадастрын зураг авах) Аж ахуй нэгжүүд өөрийн эзэмшлийн газраа Egazar системд Дан болон Хур системээр нэвтрэн өөрийн эзэмшлийн газараа баталгаажуулна. Өөрийн эзэмшлийн газар болон шинээр газар сонгохдоо нарны тусгал шууд тусдаг нөмөрлөг, цэвдэггүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст ороогүй үерийн усанд өртөхгүй, хурын ус тогтдоггүй, мөн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан сонгох.
Газрын зориулалтаас хамаарч барилга байгууламж төлөвлөх Төсөвт байгууллага /захиалагч/ 1. Хөрсний инженер геологийн дүгнэлт /магадлалаар баталгаажуулсан байх/ Өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн газрын зориулалтаас хамаарна.

4. Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт гаргах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт ( жич: инженерийн шугам сүлжээнд холбогдох бол дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар авна) Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Аймгийн ерөнхий архитектор 1. Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт
2. Газар эзэмших гэрээ
3. Газрын гэрчилгээ
4. Газар олголтын тогтоол
5. Кадастрын зураг
6. Хүсэлт гаргагч байгууллагын гэрчилгээ
7. ААНБ-н гэрчилгээ
Өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн газарт баригдах барилга байгууламжийн хүчин чадлыг тооцуулна. ААНБ нь архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг, бүрдүүлсэн бичиг баримтын хамт URBAN.GOV.MN цахим системээр илгээнэ.

5. Загвар зураг гаргуулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Загвар зураг гаргуулах Захиалагч Газрын кадастрын зураг
Архитектур төлөвлөлтийн даалгавар
Зургийн даалгавар
Тойрох хуудас зуруулах
Архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төсөл боловсруулах даалгаварт үндэслэн барилга байгууламжийн загвар зураг төслийг боловсруулж мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулна. Зургийн даалгаврыг өгөхдөө мэргэжлийн байгууллагын хүнээс тусламж авч өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах үндэслэлтэй даалгавар өгнө. Үүнд барилгын хэлбэр хэмжээ,өнгө үзэмж давхаржилт, гадна тохижилт, шаардлагатай өрөө тасалгаа гэх мэтийг сум орон нутгийн ард иргэдийн саналыг тусгаж хөгжлийн төлөвлөгөө, хэрэглэгчдийн тоотой харгалзуулан хүчин чадлыг зөв тодорхойлон даалгаврыг өгнө. Загвар зураг гүйцэтгэгч нь тухайн байршилд заавал ирж хэмжилт үнэлгээг хийх ба энэ үед ашиглагч/захиалагч байгууллага санал бодлоо илэрхийлж хэлж тусгуулна.
Зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй ААНБ
Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
Аймгийн онцгой байдлын газар
Аймгийн мэргэжлийн хяналтын газар
Аймгийн ерөнхий Архитектор

6. Техникийн нөхцөл авах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Техникийн нөхцөл авах Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКг
Ар ус Ундарга ХХКг
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХКг
Эх голомтын илч ХХК
1. Загвар зураг
2. Газар эзэмших гэрээ
3. Газрын гэрчилгээ
4. Техникийн нөхцөл авахыг хүссэн хүсэлт
5. Инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудаас тодруулах хуудас батлуулж авах
Цахилгаан техникийн нөхцөл-Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Дулааны техникийн нөхцөл- Эх голомтын элч ХХК
Холбооны техникийн нөхцөл-Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК
Усан хангамж ариутгах татуургын техникийн нөхцөл- Ар ус Ундарга ХХК-с тус тус авна.

7. Барилга байгууламжийн ажлын зураг гаргуулгах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Барилга байгууламжийн ажлын зураг,төсөв гаргуулах Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
Аймгийн онцгой байдлын газар
Аймгийн мэргэжлийн хяналтын газар
Барилгын хөгжлийн төв
Зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй ААНБ
1. Газар олголтын тогтоол
2. Газрын гэрчилгээ
3. Кадастрын зураг
4. Газар эзэмших гэрчилгээ
5. Хөрсний инженер геологийн дүгнэлт
6. Зургийн даалгавар
7. Архитектур төлөвлөлтийн даалгавар
8. Ажлын зураг гүйцэтгэх гэрээ
9. Инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудаас тодруулах хуудас батлуулж авах
10. Техникийн нөхцөлүүд
Дээрх бүрдүүлсэн бичиг баримт дүгнэлтүүдийн дагуу барилга байгууламжийн үндсэн зураг төсөл болох ажлын зургийг боловсруулж улсын экспертизээр баталгаажуулна. Загвар зурагт өгсөн зургийн даалгавар тусгагдсан эсэхийг сайн нягталж ажлын зургийг гүйцэтгэгч байгууллагаар хамт олондоо тайлбарлуулж тодорхой ойлгож авах нь зүйтэй. Энэ нь эргээд танай байгууллагын ажилчид барилгын ажлын хяналт хийх мэдээлэлтэй болох боломжийг бүрдүүлнэ.

8. Сонгон шалгаруулалт зарлах, гүйцэтгэгч шалгаруулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Сонгон шалгаруулалт зарлах,гүйцэтгэгч шалгаруулах Аймгийн ЗДТГ
Орон нутгийн өмчийн газар
Сумын ЗДТГ
Дээрх бүрдүүлсэн бүх бичиг баримтыг хавсаргана.
Гүйцэтгэгч байгууллагад Аймгийн ЗД-н захирамж, мэдэгдлийг хүргүүлэх
Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна.
Улс болон аймгийн хөрөнгө оруулалтаар барих бол орон нутгийн өмчийн газраар дамжиж сонгон шалгаруулалт зарлана.
Сум өөрийн хөрөнгөөр барих бол сум өөрөө сонгон шалгаруулалт зарлаж сонгон шалгаруулалтад оролцоно.

9. Гэрээ байгуулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Гэрээ байгуулах 1.Аймгийн ЗДТГ
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
3. ААН
1. Аймгийн ЗД-н захирамж
2. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж
3. Шалгарсан гүйцэтгэгч компанийн тендерийн материал
Ажил гүйцэтгэх гэрээ байгуулна. АНН бол зөвхөн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.

10. Ажил эхлүүлэх зөвшөөрөл авах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Ажил эхлүүлэх зөвшөөрөл авах 1.Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 1. Хүсэлт
2. Газрын баримт бичиг
3. Батлагдсан зураг төсөв магадлалын дүгнэлтийн хамт
4. Ажил гүйцэтгэх гэрээ
5. Зургийн болон гүйцэтгэх компанийн тусгай зөвшөөрөл гэрчилгээ
6. Техникийн нөхцөлүүд
7. Захиалагч, зохиогчийн хяналт хэрэгжүүлэх гэрээ
Аймгийн барилга хот байгуулалтын холбогдох бичиг баримтад үндэслэн ажлын 10 хоногт багтаан олгоно. Ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг ГХБХБГ-т цахим хэлбэрээр өгнө. Гүйцэтгэгч байгууллага хүсэлтийг илгээнэ.

11. Барилга угсралтын ажил эхлэх

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Барилга угсралтын ажил эхлэх 1. Гүйцэтгэгч компани
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
3. Зураг төсөл зохиогч компани
4. Захиалагч - Аймаг, сум, иргэн
1. Ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ Барилгын ажил эхлэхээс өмнө аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улаан шугамыг барилгын талбайд татуулсны дараа ажил эхэлнэ. Шаардлагатай талбайг цэвэрлэн ажил эхлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн боломжтой бол гүйцэтгэгч байгууллагад материал хадгалах агуулах зэргээр хамтын ажиллагааг хангана.

12. Явцын хяналт

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Явцын хяналт 1. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
2. Барилгын хөгжлийн төв
3. Аймгийн мэргэжлийн хяналтын газар
4. Захиалагчийн хяналтыг төлөөлөн хэрэгжүүлэх мэргэжлийн хүн
5. Зургийн компани
6. Захиалагч (захиалагч байгууллагын төлөөлөл)
1. Бараа материалын тохирлын гэрчилгээ
2. Захиалагчийн нэгдсэн дүгнэлт
3. Зохиогчийн нэгдсэн дүгнэлт
4. Лабораторийн шинжилгээнүүдийн дүгнэлт
5. Ил далд ажлын акт, фото зураг
Батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд хяналт тавих.
Захиалагч нь гүйцэтгэгч болон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ажлын барилгын батлагдсан зургийг авч хяналт тавих үйл явцад ашиглаж болно.
Ашиглагч байгууллага нь барилга угсралтын хугацаанд техникийн мэдлэгтэй нэг ажилтныг томилж барилгын хяналтыг хийлгэх ба өдөр тутмын явцыг ГХБХБГ-ын захиалагчийн хяналтын инженерт цахимаар илгээн заавар зөвлөгөө авч, гүйцэтгэгчид шаардлага тавьж, захиалагчийн хяналтын инженер угсралтын ажлыг зогсоох зөвлөмж өгсөн нөхцөлд угсралтыг зогсоож инженерийг иртэл хянана.

13. Барилгыг ашиглалтад хүлээн авах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Ашиглалтад хүлээн авах 1. Аймгийн засаг дарга
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
3 Аймгийн мэргэжлийн хяналтын газар
4. Аймгийн онцгой байдлын газар
5. Зургийн компани
6 Гүйцэтгэгч компани
7. Захиалагч
8. Архив
1. Техникийн бичиг баримт
2. Дээрх бүрдүүлсэн бүх бичиг баримтыг бүрдүүлнэ.
3. Комиссын дүгнэлт
Барилгын тухай хуулийн 35.1.6-д заасны дагуу Аймгийн ЗД-н захирамжаар баталгаажуулсан комиссын ажлын хэсэг ажлын 10 хоногт багтаан комиссын ажлын зохион байгуулна.
Захиалагч гүйцэтгэгчээс ил далд ажлын акт, материалын лабораторийн шинжилгээнүүдийн дүгнэлт, фото зургийг авна.
Ашиглалтад хүлээн авахдаа ажлын зураг, төсөвт багтсан ажлууд бүрэн хийгдсэн эсэхийг гүйцэтгэгч ба захиалагчийн хяналтын инженерээс сайн лавлаж, мэдэхгүй байгаа зүйлсийг тодруулга хийж хүлээн авна.

14. Улсын бүртгэлийн гэрчилгээ авах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Улсын бүртгэлийн гэрчилгээ авах 1. Улсын бүртгэлийн хэлтэс
2. Ашиглагч байгууллага
1. Комиссын дүгнэлт
2. Фото зураг
3. Газрын бичиг баримт
Ашиглалтад авсан барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авна. Улсын комиссын дүгнэлт, гүйцэтгэлийн далд ажлын акт, кадастрын зураг зэргийг мэдээллийн санд оруулах, холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгнө.

15. Барилгын ашиглалт хариуцах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Тайлбар Зөвлөмж
Барилгын ашиглалт хариуцах Ашиглагч байгууллага Барилга байгууламжийн паспорт Эдгээр бичиг баримтыг бүрдүүлснээр барилгад тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэх дараагийн засвар өргөтгөл, тоног төхөөрөмж суурилуулах явцыг хялбаршуулах баримт болно. Барилга байгууламжид хийгдсэн аливаа засвар үйлчилгээ, шугам сүлжээний өөрчлөлт санхүүгийн мэдээллийг тухай бүрд нь тэмдэглэн тусгаж өгснөөр ирээдүйд үүсэх барилгын хүндрэлийг хурдан шуурхай засварлахад шаардлагатай бичиг баримт болно.
Барилгын эрчим хүчний гэрчилгээ
Хувийн хэрэг

1. Техникийн үзлэг шалгалт

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Техникийн үзлэг шалгалт Ашиглагч/орон нутгийн ЗДТГ Жил бүрийн үзлэгийн тэмдэглэл Ашиглагч байгууллага нь хавар намартаа барилгын ерөнхий төлөвлөгөөт үзлэгийг хийж барилгын хувийн хэрэгт тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлал бий болсон эсвэл эвдэрсэн, дулаан алдагдал ихтэй хүйтэн байгаа нь мэдрэгдвэл мэргэжлийн байгууллагуудаар хамтарсан үзлэг хийлгэх хүсэлт/өргөдлийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх хэрэгтэй.

2. Мэргэжлийн байгуулагаар дүгнэлт гаргуулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Мэргэжилийн байгууллагын дүгнэлт гаргуулах 1. МХГ
2. Онцгой байдлын газар
3. Барилгын мэргэжлийн байгууллагууд
Үзлэгийн тэмдэглэл, байгууллага хамт олны хурлын тэмдэглэл Засвар хийгдэх шийдвэр нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэх тул дүгнэлтүүд нь шийдвэр гаргахад голлох шийдвэр болно.

3. Барилга засварлах хүсэлт гаргах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Барилга засварлах хүсэлт гаргах Ашиглагч Мэргэжлийн байгууллагын дүгнэлт Засварын ажил хийх хүсэлтийн хөрөнгө оруулалт хийх боломжтой бүхий л байгууллагад илгээх. Хүсэлтийг гаргахдаа учир шалтгааныг баримт нотолгоотойгоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргийг хавсарган орон нутгийн удирдлага, шууд удирдлага буюу харьяа яам, олон улсын донор байгууллага гэх мэтэд илгээнэ.

4. Зураг, төсөв боловсруулах ажлын даалгавар

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажлын зураг, төсөв боловсруулах ажлын даалгавар 1.Ашиглагч байгууллага
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
1. Аймгийн мэргэжлийн хяналтын газар болон онцгой байдлын газрын дүгнэлт Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт болон техникийн үзлэгийн дүгнэлтэд тулгуурлан засварын ажлаар хийгдэх ажлын жагсаалтыг баталгаажуулна. Зургийн даалгаврыг өгөхдөө мэргэжлийн байгууллагын хүнээс тусламж авч өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах үндэслэлтэй даалгавар өгнө. Хэрэв дээврийн дусаал гоожилт, гадна ханын битүүмжлэл сайжруулах, өнгө үзэмж сайжруулах засвар хийх төлөвлөгөөтэй үед дээвэр болон ханыг дулаалах, тав тухыг сайжруулах арга хэмжээг тусгаж байх хэрэгтэй. "Барилгын дулаан хамгаалалт"/БНбД 25-01-20/ шинээр барих, шинэчлэн засварлах орон сууц, олон нийт, үйлдвэр, хөдөө аж ахуйн ба 50м2-аас их талбайтай агуулахын барилга байгууламжийн (цаашид барилга гэх) дулаан хамгаалалтыг төлөвлөхөд мөрдөнө гэж заасан тул давхар дулаалах үндэслэл нь болж өгнө.Засварын зураг, төсөл гүйцэтгэгч нь тухайн байршилд заавал ирж хэмжилт үнэлгээг хийх ба энэ үед ашиглагч/захиалагч байгууллага санал бодлоо сайн илэрхийлэн тусгуулна.

5. Засварын ажлын зураг, төсөв гаргуулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажлын зураг, төсөв гаргуулах 1. Зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй ААНБ
2.Барилгын хөгжлийн төв
3. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
4. Мэргэжлийн хяналтын газар
5. Онцгой байдлын газар
6. Аймгийн ерөнхий архитектор
1. Аймгийн мэргэжлийн хяналт болон онцгой байдлын газрын дүгнэлт
2. Зураг төсөл боловсруулах ажлын даалгавар
Зургийн даалгаварт үндэслэн боловсруулах ба хийгдэх ажлын тоо хэмжээ тодорхой байна.
Засварын ажлын зургийг улсын магадлалаар хянуулж баталгаажуулах шаардлагатай
Засварын зураг, төсөл гүйцэтгэх байгууллагад "Барилгын дулаан хамгаалалт" БНбД /25-01-20/ норм нь дээвэр хана шал цонх хаалга зэргийг засахад мөрдөх ёстойг сануулна.

6. Засварын ажлын хөрөнгө шийдвэрлүүлэх

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажлын хөрөнгө шийдвэрлүүлэх 1. Ерөнхий захиалагч
2. Сумын ИТХ
3. Сумын ЗД
4. Аймгийн ИТХ
5. Аймгийн ЗД
6. Донор байгууллага
1. Аймгийн мэргэжлийн хяналт болон онцгой байдлын газрын дүгнэлт
2. Зураг төсөл боловсруулах ажлын даалгавар
3. Батлагдсан ажлын зураг төсөл, төсөв
Батлагдсан зураг төсвийг дээд шатны байгууллагад уламжлан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх Засварын ажлын боломжит эх үүсвэрүүд нь байгууллагын өөрийн орлого, хэмнэсэн төсөв, ОНХС, аймгийн засаг даргын нөөц сан, улсын төсвийн хөрөнгө оруулалт, ОУБ-ын санхүүгийн эх үүсвэр... гэх мэт олон төрлийн эх үүсвэр байх боломжтой. Хэрэв засварын ажлын төсөв хангалттай биш бол шаардлагатай засварын ажлыг эрэмбэлэн нэн тэргүүний бөгөөд барилгад эрчим хүчний хэмнэлт бий болгох, барилгын насжилтыг уртасгах, тав тух сайжруулах ажлаас эхлэн засварлана.

7. Засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлах, гүйцэтгэгч шалгаруулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлах гүйцэтгэгч шалгаруулах 1. Орон нутгийн өмчийн газар
2. Харьяа яамд
Дээрх бүрдүүлсэн бүх бичиг баримтыг хавсаргана.
Гүйцэтгэгч байгууллагад Аймгийн ЗД-н захирамж, мэдэгдлийг хүргүүлэх
Батлагдсан хөрөнгө оруулалт, зураг төслийн хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна.
Улс болон аймгийн хөрөнгө оруулалтаар засварлах бол орон нутгийн өмчийн газраар дамжин сонгон шалгаруулалт зарлана.
Сум өөрийн хөрөнгөөр засварлах бол сум өөрөө сонгон шалгаруулалт зарлаж сонгон шалгаруулалтад оролцоно.

8. Засварын ажлын гүйцэтгэл хийх гэрээ байгуулах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажлын гүйцэтгэл хийх гэрээ байгуулах 1.Аймгийн ЗДТГ
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
1. Аймгийн ЗД-н захирамж
2. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж
3. Шалгарсан гүйцэтгэгч компанийн тендерийн материал

9. Засварын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах 1. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 1. Хүсэлт
2. Ажил гүйцэтгэх гэрээ
3. Техникийн нөхцөлүүд
4. Ажил гүйцэтгэх гэрээ
5. Зургийн болон гүйцэтгэх компанийн тусгай зөвшөөрөл гэрчилгээ
6. Техникийн нөхцөлүүд
7. Захиалагч, зохиогчийн хяналт хэрэгжүүлэх гэрээ
8. Газрын баримт бичиг
9. Батлагдсан зураг төсөв магадлалын дүгнэлт
Ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг ГХБХБГ-т цахим хэлбэрээр өгнө.Гүйцэтгэгч байгууллага хүснэ

10. Засварын ажлыг эхлүүлэх

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Засварын ажлыг эхлүүлэх 1. Гүйцэтгэгч компани
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
3. Зураг төсөл зохиогч компани
1. Ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ Ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг ГХБХБГ-т цахим хэлбэрээр өгнө.Гүйцэтгэгч байгууллага хүснэ

11. Барилга засварын явцын хяналт

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Барилга засварын явцын хяналт 1. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
2. Барилгын хөгжлийн төв
3. Аймгийн мэргэжлийн хяналтын газар
4. Захиалагчийн хяналтыг төлөөлөн хэрэгжүүлэх мэргэжлийн хүн
5. Зургийн компани
1. Бараа материалын тохирлын гэрчилгээ
2. Захиалагчийн нэгдсэн дүгнэлт
3. Зохиогчийн нэгдсэн дүгнэлт
4. Лабораторийн шинжилгээнүүдийн дүгнэлт
5. Ил далд ажлын акт, фото зураг
Батлагдсан зураг төслийн дагуу барилгын засварын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд хяналт тавих.
Захиалагч нь гүйцэтгэгч болон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ажлын барилгын батлагдсан зургийг авч хяналт тавих үйл явцад ашиглаж болно.
Ашиглагч байгууллага нь барилгын угсралтын хугацаанд техникийн мэдлэгтэй нэг хүн томилж барилгын хяналтыг хийлгэх ба өдөр тутмын явцыг ГХБХБГ-ын захиалагчийн хяналтын инженерт цахимаар илгээн заавар зөвлөгөө авч гүйцэтгэгчид шаардлага тавьж, захиалагчийн инженер угсралтын ажлыг зогсоох зөвлөмж өгсөн нөхцөлд угсралтыг зогсоож инженерийг иртэл хянана.

12. Барилгыг ашиглалтад хүлээн авах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Барилгыг ашиглалтад хүлээн авах 1. Аймгийн засаг дарга
2. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
3 Аймгийн мэргэжлийн хяналтын газар
4. Аймгийн онцгой байдлын газар
5. Зургийн компани
6 Гүйцэтгэгч компани
7. Захиалагч
8. Архив
1. Техникийн бичиг баримт
2. Дээрх бүх бичиг баримтыг бүрдүүлнэ.
3. Комиссын дүгнэлт
Барилгын тухай хуулийн 35.1.6-д заасны дагуу Аймгийн ЗД-н захирамжаар баталгаажуулсан комиссын ажлын хэсэг ажлын 10 хоногт багтаан комиссын ажлын зохион байгуулна.
Захиалагч гүйцэтгэгчээс ил далд ажлын акт, материалын лабораторийн шинжилгээнүүдийн дүгнэлт, фото зургийг авна.
Ашиглалтад хүлээн авахад засварын ажлын зураг, төсөвт багтсан ажлууд бүрэн хийгдсэн эсэхийг гүйцэтгэгч ба захиалагчийн хяналтын инженерээс сайн лавлаж холбогдох бичиг баримтын хамт хүлээн авна.

13. Эд хөрөнгийн бүртгэл хийлгэх

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Эд хөрөнгийн бүртгэл хийлгэх Гүйцэтгэгч, ашиглагч, эд хөрөнгийн бүртгэлийн газар Гүйцэтгэгчтэй хөрөнгө хүлээлцсэн акт

14. Барилгын ашиглалт хариуцах

Үйл явцын дараалал Оролцогч байгууллага Бүрдүүлэх бичиг баримт Үйл явцын тайлбар Төсөвт байгууллагын удирдлагад өгөх зөвлөмж
Барилгын ашиглалт хариуцах Ашиглагч байгууллага Барилга байгууламжийн паспорт Эдгээр бичиг баримтыг бүрдүүлснээр барилгад тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэх дараагийн засвар өргөтгөл, тоног төхөөрөмж суурилуулах явцыг хялбаршуулах баримт болно. Барилга байгууламжид хийгдсэн аливаа засвар үйлчилгээ, шугам сүлжээний өөрчлөлт санхүүгийн мэдээллийг тухай бүрд нь тэмдэглэн тусгаж өгснөөр ирээдүйд үүсэх барилгын хүндрэлийг хурдан шуурхай засварлахад шаардлагатай бичиг баримт болно.
Барилгын эрчим хүчний гэрчилгээ
Хувийн хэрэг
Бэлтгэсэн:
Жэрэс ОУБ Семаатерр-II төслийн техникийн мэргэжилтэнГ.Санжаа
ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэнО.Мэндсайхан
ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэнЦ.Батболд
ГХБХБГ-ын Хот байгуулалтын кадастр, зураг төсөв магадлал хариуцсан мэргэжилтэнЧ.Ганцэцэг
ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэнЛ.Лхасүрэн
Жэрэс ОУБ Семаатерр-II төслийн техникийн зөвлөхЖ.Ганхуяг
Хянсан:
Жэрэс ОУБ Семаатерр-II төслийн менежерБ.Оюунтуяа
Жэрэс ОУБ Семаатерр-II төслийн техникийн зөвлөхЖ.Ганхуяг