150 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЖИЛТ

2021-10-26

Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь 21 мянган хүн амтай бөгөөд 2021 оны байдлаар 1530 өрх буй сумын нийтийн өрхийн 30% нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна. Орон сууцны барилга байгууламж нь 2012 оноос эрчимтэй баригдаж эхэлсэн ба 2012-2020 онд нийт 907 айлын орон сууц ашиглалтанд орсон байна. Цаашид Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” хүндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онуудад 817 айлын орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байна. Орон сууцны барилга байгууламж нь ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ба гадна инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг хуулийн дагуу төрөөс шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Эрдэнэбулган суманд 1946-1957 онд ашиглалтад орж ашиглалтын шаардлага хангахгүй болсон 87 айлын орон сууцны 7 барилгыг буулган дахин төлөвлөн зохион байгуулахаар 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг гүйцэтгүүлсэн.

Сумын төвийн төвлөрлийг бууруулах, шинээр хороолол бий болгох зорилгоор “Булганхангай-2”, “Шинэ наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлгөөний зураг төслийг улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгүүлээд байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР