Барилга байгууламжийн хувийн хэргийг цахимжуулан мэдээллийн санд оруулж байна

2021-01-29

ГХБХБГ-ын даргын 2021 оны 01-р сарын 11-ний өдрийн удирдамжийн дагуу Барилга байгууламжийн хувийн хэрэгийг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн санд оруулах ажлаар хийгдлээ. 
         Уг ажлаар барилгын байршил, ашиглалтанд орсон он, барилгын анхны зориулалт, одоогийн зориулалт, барилга ашиглалтанд оруулсан комиссын дүгнэлт, их засвар хийгдсэн он, их засварын өртөг, эзэмшигчийн статус, эзэмшигчийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар, бүртгэх үеийн фасад зураг 4 талаас авсан фото зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, дээврийн төрөл, адрын хучилтын бүтээц, давхар дундын хучилтын бүтээц, суурийн төрөл, хаших хийцийн бүтэц, бүтээцийн төрөл, барилга байгууламжийн төвөгшлийн ангилал, лифттэй эсэх, мансардтай эсэх, гадна талын гидранттай эсэх, дотор талын гидранттай эсэх, пандустай эсэх, тэргэнцэртэй гэх мэт барилгын ББ-маягт 1-4-өөр 89 асуулт , ус хангамжийн шугам сүлжээг УХ маягт-1-ээр 26 асуулт, дулаан хангамж ДШС маягт-1-ээр 25 асуулт, ариутгах татуургын шугам сүлжээ АТ маягт-1-ээр 26 асуулт бөглөж мэдээллийн дэд санд оруулж байна. 
           Одоогоор Булган, Төвшрүүлэх сумдыг цахимжуулаад байгаа бөгөөд нийтдээ 44 барилгын хувийн хэргийг шалгаж, 45 барилгын хувийн хэргийг баяжуулж, 11 барилгын хувийн хэргийг шинээр олгоод байна.

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР