ХББОС-ЫН САЙД Ж.БАТСУУРЬ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2025-04-15

ХББОС-ын сайд Ж.Батсуурь Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Газрын гагнаас ХХК, "Идэржаваа" ХХК " Маргад Оюу Бюлдинг " ХХК, "Эсгэл" ХХК-иудын төлөөлөлтэй уулзаж санал солилцов. 

Уулзалтаар Архангай аймгийн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын газраас барилгын салбарт тулгамдаж буй дараах асуудлыг салбарын сайдад танилцууллаа.

- Шинэ суурьшлийн бүс Булганхангай хорооллын орон сууцны хотхон хорооллын дэд бүтэц;
- Барилгын материалын үндсэн түүхий эд бүтээгдэхүүн /элс, хайрга, дайрга, барилгын материалын үйлдвэр байгуулах/
- Барилгын материалын лабораторийн үйл ажиллагаа / орон тоо, цалин, тоног төхөөрөмж/
- Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд хоёр, гуравдугаар ээлжийн үерийн далангын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
- Аймгийн төв, шинэ суурьшлийн бүсэд дэд бүтэц, газар олголтын асуудал шийдэгдсэн 96 айлын амины орон сууцны ипотекийн зээл, ногоон зээлд хамруулах;
- Барилгын ажиллах хүчний зардал;
- Барилгын үнийн зөрүү;

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Аймаг орон нутгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Төр хувийн хэвшил, барилга захиалагч болон гүйцэтгэгч талууд  шат шатандаа норм нормативыг дагаж мөрдөж, аль аль талдаа эдийн засгийн хийгээд эд материалын хүндрэл учруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг зөвлөв.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас Барилгын зураг төсөл төлөвлөлт, зураг төслийн магадлан гаргах чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлээд цаашид Монгол Улсын өнцөг булан бүрд дутуу орхисон барилга байгууламжийг орхигдуулалгүй эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгаж, дор бүрнээ хариуцлагатай байхыг уриаллаа.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Саранцэцэг
Утас: 70333633
Цахим шуудангын хаяг: arkhangai@gazar.gov.mn

 

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР