“ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН – 2025” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.





Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Барилгачдын холбооноос жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Хот байгуулалт, барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн – 2025” арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Тамир” кино театрын зааланд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд салбарын төрийн байгууллага, орон нутагт барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төсөл боловсруулдаг 21 аж ахуйн нэгж байгууллагын 61 удирдах болон инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцон орон нутагт барилгын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн зөвлөлдлөө.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, аймгийн Засаг даргын тамгын газрын бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлийн хэлтсийн дарга А.Батболд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Л.Лхасүрэн, Захиалагчийн хяналтын ахлах инженер Э.Амарсанаа, Барилгын материалын лабораторийн эрхлэгч А.Баярмаа, Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Түвшинцэнгэл, аймгийн Архивын тасгийн дарга Т.Гантуяа нар мэдээлэл хийлээ.