“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

2023-11-03

“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Тус аяны хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 300 ортой эмнэлгийн барилга, Спортын ордны барилга, Цагдаагийн газрын барилга, 4 дүгээр сургуулийн өргөтгөл 160 хүүхдийн сургуулийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгах тухай зөвлөмж өгч ажиллалаа.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР