Бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл

 

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН бүтэц зохион байгуулалт

 

Архангай аймгийн ГХБХБГ-ын ажлын байрны гол үйл ажиллагааны чиг, үүрэг

Ажилтны нэрс

Ажлын байрны гол үйл ажиллагааны чиглэл

1.        

Н.Мөнхбаяр

/ГХБХБГ-ын дарга/

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн хэмжил, зураг зүй, суурь судалгаа, инженер хайгуул, мониторингийн үр дүнд суурилсан газар ашиглалтын төлөвлөлт, зохион байгуулалт, олон зориулалтат кадастр, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зоион байгуулах, хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг хүргэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжилтний мэдлэг чадварыг хөгжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөөгөөр хангах.

2.        

Ж.Нандинцэцэг

1.       Кадастрын талаар дээд шатны удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

2.     Кадастрын үйл ажиллагааны заавар, дүрэм, журам, норм, стандартыг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3.   Баталгаажсан байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоон дээр хийгдсэн кадастрын зураг дээр суурилан нутаг дэвсгэрийг хамарсан эдлэн газруудын байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, хөрөнгийн талаарх иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх

4.   Төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг байрлалд суурилсан, кадастраар баталгаажсан мэдээллээр хангах, кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэх

5.     Аймаг, сумын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран оролцох

3.        

А.Эрдэнэчимэг

1.     “Төсвийн тухай", "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийг хэрэгжүүлж, нэгдсэн төсөв зохиож батлуулах, байгууллагын санхүүжилтийн сахилга батыг сахиулах,  батлагдсан төсвийн дагуу хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалж зохион байгуулах

2.     Нягтлан бодох бүртгэлийг Олон улсын стандартад нийцсэн нэгдсэн программаар хөтлөх, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, санхүүгийн дотоод хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах

3.     Газрын ажилтнуудыг  ажлын байр, ажиллах нөхцөл, үйлчилгээгээр хангах, төсвийн  хязгаарлагдмал нөөцийг аль болох хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, зарцуулах  зорилгод нийцүүлэн унаа, албан өрөөний тавилга, техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн болон бусад материал хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах

4.     Дээд шатны байгууллагаас санхүү, төсвийн талаар ирсэн удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

4.        

Л.Дэлгэрдалай

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн барилга, байгууламжийн барилга угсралт, өргөтгөл, их засварын ажлын явц, чанарт захиалагчийн хяналт тавих ажлыг зохион байгуулах;

·   Барилга, дулаан, усан хангамж ариутгах татуурга, цахилгааны угсралт, өргөтгөл шинэчлэлт, их засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, дүгнэх зохиогчийн хяналт хийлгэх гэрээний биелэлтийг хангуулах;

·   Барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, улсын комиссоор хүлээн авах ажлыг зохион байгуулах /ЗГ-ын 2012 оны 151-р тогтоол/

·   Хүлээн авсан барилга байгууламжийг улсын бүртгэлд тусгуулах, инженерийн байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимын талаар сургалт явуулж ашиглагч байгууллагыг заавар зөвлөмжөөр хангах;

·   Барилга байгууламжийн угсралтын явцад гарсан техникийн асуудлуудыг шийдвэрлэх, техникийн шийдэл гаргах, холбогдох ажилтнуудыг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

·   Төсөл арга, хэмжээний гүйцэтгэлийг баталгаажуулах, хэрэгжилтийн мэдээ тайлангаар холбогдох удирдлагуудыг хангах;

·   Барилга байгууламжийн зураг төслийн бүрэн байдал, түүнд хийгдсэн экспертизийн дүгнэлт, барилга угсралтын технологийн горим, стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг хяналтын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах, бусад хэлбэрийн хяналтын үйл ажиллагаа явуулах, оролцох;

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн бодлогын хүрээнд боловсруулагдсан хөтөлбөр, төсөл болон салбарын техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

·   Шинээр баригдах болон өөрчлөлт, шинэтгэл хийж буй барилгын материалын үйддвэрийн оновчтой технологи сонгох, материал, эрдэс түүхий эдийн сонголт хийх, түлш эрчим хүч, ус дулааныг, хэмнэх дэвшилтэд аргыг нэвтрүүлэхэд арга зүйн удирдамж зөвлөгөө өгөх, судалгаа дүгнэлт гаргах;

·   Барилгын материалын үйлдвэрийн салбарт нийтлэг мөрдөх норм, дүрэм, заавар журам, стандарт, техникийн баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэхэд оролцох;

·   Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйддвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэлжүүлэх;

·   Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тайлан мэдээллийг цаг хугацаанд нь гаргуулж, холбогдох газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

·   Газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээний талаарх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;

·   Ашиглалтад орсон барилга байгууламжид “Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг”-ийг олгох, ашиглалтанд орсон барилга байгууламжийн мэдээллийн санг хөтлөх, ажлыг зохион байгуулах;

·   Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулах;

·   Бүсийн тулгуур төв, орон нутагт барилгын материалын сорилт туршилтын лаборатори байгуулах ажлыг зохион байгуулах

·   Экспорт, импортын болон тоног төхөөрөмжийг “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем”-ийн дагуу бүртгэх, нэр төрөл, үнийн мэдээлэл бий болгох;

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Аймгийн хэмжээнд барилгын салбарын ажиллах хүчний мэдлэг, ур чадварын хэрэгцээг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэх;

·   Салбарын ажиллах хүчний хөгжлийн асуудал, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох;

·   Салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, эзэмшүүлэх урт, богино хугацааны сургалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

·   Салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сургалтанд хамруулах

 

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

·   Орон нутгийн барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн талаарх бодлого, төсөл, хөтолбөрийг боловсруулахад санал өгөх, үндэслэл, судалгаа, тооцоо гаргах, хэрэгжүүлэх, холбогдох дээд байгууллагуудад санал, дүгнэлт хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

·   Барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад мөрдөх хууль эрхийн акт, норм, дүрэм, стандарт, техник ашиглалт, технологийн дүрэм, зааврыг мөрдүүлэх ажпыг зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, хяналт тавих;

·   Барилга, байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдолтой дүрэм, журам, заавар, стандартуудын үндэслэл, хэрэгжилтэнд хяналт тавих;

·   Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдсан асуудлыг судалж, санал боловсруулахад хамтран ажиллах;

·   Сум суурин газрын орон сууц, нийтийн аж ахуйн судалгаа хийх, орон сууцны бодлоготой уялдуулан төсөл, төсөөлөл боловсруулах;

·   Аймгийн төв, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан салбарын хөгжлийн хэтийн болон ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаар баригдах ус хангамж, ариутгах тагуурга, дулаан, хий хангамжийн барилга байгууламжийг оновчтой төлөвлөх, төсөл, төсөөлөлд санал боловсруулж тусгуулахад мэргэжил арга зүй, удирдлага зохицуулалтаар хангах, холбогдох байгууллагад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;

·   Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах санал дүгнэлт, зургийн даалгавар боловсруулах хүлээн авах батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах.

 

Ажлын байрны 5 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

·   Зураг төслийн чиглэлээрх хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход судалгаа, мэдээллээр хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, архитектур төлөвлөлт, зураг төсөл, хайгуулын ажилд нийтлэг мөрдөх норм нормативын баримт бичиг, альбом, каталогийг боловсронгуй болгох судалгаа хийх, санал боловсруулах ажлыг зохион байгуулах;

·   Норм, дүрэм боловсруулахад санал боловсруулах, судалгаа материал бэлтгэж өгөх, энэ чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах;

·   Зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг боловсронгуй болгох, мэргэжилтэй боловсон хүчнийг сургах, шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлэхэд санап зөвлөмж, туслалцаа дэмжлэг үзүүлэх;

·   Орон нутагт хэрэгжих төсөл арга хэмжээний зураг төсөл боловсруулахад санал дүгнэлт гаргах, зургийн даалгавар боловсруулах, зураг төсвийг хүлээн авах ажлыг зохион байгуулах

Ажлын байрны 6 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

·   Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээрх бүх төрлийн мэдээ мэдээлэл, судалгааг хийж холбогдох дээд газарт хүргүүлэх, хамтран ажиллах ажлыг зохион байгуулах;

·   Орон нутагт баригдах хороолол, хотхон, барилга, объектийн тооцоо, судалгаа хийх ажлыг зохион байгуулах;

·   Салбарын хүний нөөцийн мэдээлэл, судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

·   Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

·   Салбарын үйл ажиллагааг сурталчилах, таниулах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах.

·   Хаягжуулалтын ажлыг зохион байгуулах, мэдээллийн сан үүсгэх

·   Аймаг орон нутгийн удирдлагыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах

·    Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуй, орон сууцны мэдээлэл, зөвлөмж арга зүйн удирдлагаар хангах, мэдээллээр иргэдэд үйлчлэх ажлыг зохион байгуулах

Ажлын байрны 7 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

·   Харьяалах байгууллагууд болон аймаг, газар, төвийн удирдах албан тушаалтнаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх

·   Ёс зүйн дүрмийг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах

·   Ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй боловч цаг үеийн зайлшгүй шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай удирдан зохион байгуулах, холбогдох мэдээ, тайланг цаг хугацаанд гаргаж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах

Холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах

 

5.        

А.Баярмаа

1.     Архивын сан хөмрөгийн баримтанд эрдэм шинжилгээ-техник боловсруулалтын ажил хийх, байгууллагын архивын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хөмрөгийн баримтанд тоо бүртгэл, катологи хөтлөх, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, эрэлт хайлт, тоо бүртгэлийг хөтлөх, албан байгууллага,  аж ахуйн нэгж, иргэдэд архивын баримт  бичгийн лавлагаа, мэдээллээр үйлчлэх, архивын материал ашиглах арга зүйн зөвлөгөө өгөх

2.     Байгууллагаас явуулж буй баримт бичигт дугаар олгох, холбогдох байгууллагад хугацаа алдалгүй хүргүүлэх ажлыг зохион байгуулах

3.     Байгууллагад ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэх, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих

4.     Албан хэрэг хөтлөлтийн  чиглэлээр  гарсан дүрэм, журмын дагуу баримт бичиг зохион бүрдүүлэх, байгууллагын хэмжээнд мөрдүүлж ажиллах

5.     Газрын даргын өдөр тутмын албан хэрэгт туслах, ажлын явцад гарах зохион байгуулалтын асуудлыг тухай бүрт нь шуурхай зохицуулж ажиллах

6.     Батлагдсан арга, аргачлал, стандартын дагуу барилгын материал хийц эдлэхүүний дээжинд шинжилгээ хийж дүгнэлт гаргах

7.        Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдсан стандартуудыг мөрдөн лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулна.

6.        

Б.Отгонцэрэн

1.     Геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны талаархи дээд шатны удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

2.     Монгол Улсын геодезийн тулгуур сүлжээ, инженер геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангах геодези, зураг зүйн ажилд хяналт тавих, Геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах

3.     Аймгийн геодезийн сүлжээний цэг тэмдэгтийн мэдээллийн сан, хадгалалт хамгаалалт

4.     GNSS байнгын ажиглалтын станцын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

5.     Геодезийн тулгуур сүлжээ, зурагт үндэслэн кадастрын зураг, кадастрын мэдээллийн санг бүрдүүлэхэд шаардлагатай газар, үл хөдлөх эд хөрөнгийн төлөв байдал, чанарын мэдээллийг орон нутгаас авч  бүрдүүлэх ажлыг зохион байгуулах

6.     Аймаг, сумын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран оролцох

 

7.        

Г.Рэнцэндорж

Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд:

 

  1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  2. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  үйл ажиллагаа, ерөнхий сайдын захирамж, эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын тушаал шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  3. Мөрдөгдөж буй заавар, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;

 

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд:

 

  1. Зохих хууль тогтоомж, загварын дагуу заавар, дүрэм, журам, норм, стандартуудыг боловсруулах;
  2. Заавар, дүрэм, журам, норм, стандартуудын төслийг хэлэлцүүлэх, санал авах,  батлуулах ажлыг зохион байгуулах;
  3. Батлагдсан заавар, дүрэм, журам, норм, стандартуудаар сургалт, сурталчилгаа хийж, нийтийн хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулах;

 

Ажлын байрны 3-р үндсэн зорилтын хүрээнд:

 

1.     Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн сан бүрдүүлэх, цэг тэмдэгтийг хадгалах, хамгаалах ажлыг зохион байгуулах

2.     Геодези, зураг зүйн салбарын мэдээллийг байнга шинэчлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, геодези, зураг зүйн ажилд хяналт тавих,  үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулах 

3.     Том, дунд масштабын байр зүйн зураг, газар дээрх, доорх шугам сүлжээний мэдээллийн санг эрхлэх, түүний өөрчлөлтийг тогтмол тусгах ажлыг хариуцах

4.     Төрийн нууцад хамаарах асуудлыг хариуцан ажиллах

 

 

 

Ажлын байрны 4-р үндсэн зорилтын хүрээнд:

 

1.     Геологи болон хүрээлэн буй орчны мэдээлэлд дүн шинжилгээ, боловсруулалт хийж газрын төлөв байдал, чанарын бүсүүдийг судлах;  

2.     Геологи болон хүрээлэн буй орчны мэдээлэлд тулгуурлан газар ашиглалтын тохиромжтой үнэлгээний бүсчлэл тогтоож, газар ашиглалтын тохиромжтой үнэлгээний бүсчлэлийг тогтоох ажлыг зохион байгуулж, газар ашиглалтын зориулалт тус бүрд үнэлгээ өгөх; 

3.     Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах нийгэм, эдийн засгийн судалгаа мэдээлэлд үнэлгээ хийж газрын эрэлт хэрэгцээ, уламжлалт мэдлэг, чадварыг судлах, мэдээллийг тухай бүрд нь шинэчлэн хөтлөх; 

4.     Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах газрын оновчтой байршил, хэмжээ, дэд бүтцийн хангамжийн судалгаа мэдээллийг цуглуулах, шинжилгээ хийх;  

5.     Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд үндэслэн газар ашиглалтын төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах;

6.     Газар төлөвлөлтийн мэдээллийн санг бүрдүүлэх, тухай бүрд нь шинэчлэн хөтлөх;

7.     Газар ашиглалтад тавигдах шаардлага, дэглэм, горим, норм норматив, стандартыг тогтоох;

8.     Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах;

9.     Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах;

10.  Газар ашиглалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх дотоодын газар зохион байгуулалтын ажлын зураг төсөл боловсруулж инженерийн  шийдэл, норм,  тооцооллыг  үндэслэн  газар зохион байгуулалтыг эрхлэх

11.  Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа, газар ашиглалтын төлөвлөгөө, дотоодын газар зохион байгуулалтын ажлын зураг төслийн шийдэл, тооцооллын хэрэгжилтэнд хяналт тавих

12.  Дахин төлөвлөлт хийх, дахин хувиарилах ажлыг зохион байгуулах;  

13.  Газар ашиглалтын төлөвлөлтийн чиглэлээр хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх ажлыг зохион байгуулах;

 

Ажлын байрны 5-р үндсэн зорилтын хүрээнд:

 

  1. Геодезийн тулгуур сүлжээ, зурагт үндэслэн кадастрын зураглалаар хангах ажлыг зохион байгуулах, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг тухай бүрд нь хийх нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.
  2. Улсын хэмжээнд баталгаажсан байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоон дээр хийгдсэн кадастрын зураг дээр суурилсан улс орныг хамарсан эдлэн газруудын байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, хөрөнгө, үнэ цэнэ, татвар, төлбөрийн талаарх мэдээллийн иж бүрэн тоон мэдээллийн сан үүсгэх;
  3. Төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг байрлалд суурилсан, кадастраар баталгаажсан мэдээллээр хангаж Монгол улсын иргэний газар өмчлөх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх;
  4. Газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах;
  5. Нэгж талбар бүрийн газрын үнэлгээг газарт хийгдсэн хөрөнгө оруулалт, байршил, бизнесийн орчин нөхцөл, шинж чанар, төлөв байдлыг иж бүрэн хамруулан авч үзсэн, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц ялгавартайгаар бодитой тогтоож, газрын татвар, төлбөр нь газрын харилцааг зохицуулах эдийн засгийн хөшүүрэг болох нөхцлийг бүрдүүлэх;
  6. Газрын татвар, төлбөрийг ногдуулах,гэрээ байгуулах, газрын төлбөрийн орлогыг хураах, тайлагнах, хаягжуулалтын ажлыг зохион байгуулах

7.     М1:100000 масштабтай нууцын зургийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг бүрэн хариуцах

8.        

Н.Бат-Амгалан

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Орон сууцны талаарх бодлого, төсөл, хөтөлбөрийг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, үндэслэл, судалгаа, тооцоо гаргах, хэрэгжүүлэх орон сууцны барилгын ашиглалт засвар, үйлчилгээтэй холбогдсон үнэ, тарифын зохицуулалтын аргачлал, зөвлөмж боловсруулах

·   Орон сууцны инженерийн барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдолтой норм, дүрэм, журам, заавар, стандартуудыг шаардлагад нийцүүлэн шинэчлэх төсөл боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих орон сууцны салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдсан асуудлыг судалж, санал боловсруулахад хамтран ажиллах сум суурин газрын орон сууцны судалгаа хийх, орон сууцны бодлоготой уялдуулан төсөл, төсөөлөл боловсруулах

·   Салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх Салбарын байгууллагуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах ажлын хүрээнд зааварчлага, зурагт хуудас боловсруулж салбарын байгууллагуудад тараах, мэдээлэл, арга зүйгээр хангах

·   Салбарын хэмжээнд хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн биелэлтэнд хяналт тавьж, технологийн тоног төхөөрөмжийн шийдэлд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хамтран ажиллах;

·   Өвөлжилтийн явцад гарч болох хүндрэлийн үед мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах

·   Орон сууцны үнэ өртгийн байдалд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх

 

Ажлын байрны 2 дүгаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, тулгамдсан асуудлыг судалж, хамтран санал боловсруулж, шийдвэрлүүлэх шаардлагатай тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

·   Барилга ашиглалтын дүрэм, барилгын хувийн хэрэг хөтлөх журам, орон сууцны байшингийн ашиглалт, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

·   Лифтний судалгаа гарган, шаардлагатай арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх

шинэ техник, технологи нэвтрүүлэх судалгаа хийж, хэтийн зорилтыг тодорхойлон

туршиж нэвтрүүлэх

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад мөрдөгдөх норм, дүрэм, стандарт, техник ашиглалт, технологийн дүрэм, зааврыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, хяналт тавихад дэмжлэг үзүүлэх

·   Хот тохижилт, хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах техник шинэчлэлтийн төсөл боловсруулах, нийтийн халуун усны үйлчилгээний төлөвлөлт, ашиглалтын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хянапт шинжилгээ хийх

·   Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

·   Салбарын нэгдсэн мэдээ мэдээлэл холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, тайланг нэгтгэн гаргах

 

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Харьяалах байгууллагууд болон аймаг, газар, төвийн удирдах албан тушаалтнаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх

·   Ёс зүйн дүрмийг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах

·   Ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй боловч цаг үеийн зайлшгүй шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай удирдан зохион байгуулах, холбогдох мэдээ, тайланг цаг хугацаанд гаргаж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах

Холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах

9.        

Ч.Маахүү

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн бодлогын хүрээнд боловсруулагдсан хөтөлбөр, төсөл болон салбарын техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

·   Шинээр баригдах болон өөрчлөлт, шинэтгэл хийж буй барилгын материалын үйлдвэрийн оновчтой технологи сонгох, материал, эрдэс түүхий эдийн сонголт хийх, түлш эрчим хүч, ус дулааныг, хэмнэх дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд арга зүйн удирдамж зөвлөгөө өгөх, судалгаа дүгнэлт гаргах;

·   Барилгын материалын үйлдвэрийн салбарт нийтлэг мөрдөх норм, дүрэм, заавар журам, стандарт, техникийн баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэхэд оролцох;

·   Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ, ниитийн аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэлжүүлэх;

·   Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тайлан мэдээллийг цаг хугацаанд нь гаргуулж, холбогдох газарт хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

·   Газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээний талаарх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн удирдамж зөвлөгөөгөөр хангах;

·   Ашиглалтад орсон барилга байгууламжид “Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг”-ийг олгох, ашиглалтанд орсон барилга байгууламжийн мэдээллийн санг хөтлөх, ажлыг удирдан зохион байгуулах;

·   Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулах;

·   Бүсийн тулгуур төв, орон нутагт барилгын материалын сорилт туршилтын лаборатори байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

·   Экспорт, импортын болон тоног төхөөрөмжийг “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем”-ийн дагуу бүртгэх, нэр төрөл, үнийн мэдээлэл бий болгох;

 

Ажлын байрны 2 дүгаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Барилгын үйлдвэрлэлийн дэвшилтэт техник технологийг судлах, сурталчлах болон барилгын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбогдсон бусад асуудлаар сургалт, үзэсгэлэн, семинар, зөвлөгөөн ажилчдыг хамруулах ажлыг зохион байгуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах, зохион байгуулахад оролцох,

·   Барилгын үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын захиалга, сэдвийн жагсаалт, техникийн даалгавар бэлтгэх боловсруулах, боловсруулахад оролцох, санал өгөх

·   Бүх барилгуудын ашиглалт, чанарын байдалд холбогдох байгууллагатай хамтран үнэлгээ өгч шинээр баригдах, өргөтгөл хийх, их засвар хийх шаардлагатай барилгуудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх санал дүгнэлт гаргах лабораторийн чанарын бодлого, чанарын зорилтууд, аудитын хяналт, өгөгдлийн задлан шинжилгээ, залруулах ба сэргийлэх арга хэмжээ, удирдлагын дүн шинжилгээг зохион байгуулах, үйл явц, биелэлт, үр дүнд хяналт тавих;

·   Чанарын тогтолцооны үнэлгээний тапаархи баримт бичгийг журмын дагуу хөтөлж, баримтжуулан архивлах ажлыг зохион байгуулах;

·   Лабораторийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, аргачлалыг боловсруулах, мөрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, холбогдох газарт уламжлах;

·   Лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг итгэмжлүүлэх, холбогдох хууль, тогтоомж дүрэм журмын хэрэгжилтийг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Орон нутгийнхаа барилга, барилгын материалын үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээ судалгааг нэгтгэх

·   Мэдээ тайлангуудыг холбогдох салбарын байгуулпагад хүргүүлэх, хамтран ажиллах

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Харьяалах байгууллагууд болон аймаг, газар, төвийн удирдах албан тушаалтнаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх

·   Ёс зүйн дүрмийг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах

·   Ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй боловч цаг үеийн зайлшгүй шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай удирдан зохион байгуулах, холбогдох мэдээ, тайланг цаг хугацаанд гаргаж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах

Холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах

10.    

Б.Мөнхболд

1.     Програм хангамжуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллах

2.     Програм хангамжуудын нууц код, леценз зэргийг гадагшаа алдахгүй, тохируулах, нууц кодуудыг тухай бүр хугацаанд нь хийж ажиллах

3.     Гадаад дотоож сүлжээний тасралтгүй, жигд хэвийн ажиллагааг хангах

4.     Интернетийн сүлжээний тасралтгүй байдлыг хангах

5.     Мэдээллийн технологийн дотоод сүлжээ байгуулах

6.     Дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах

7.     Мэдээллийн технологийн сүлжээний кабелиудын стандартын дагуу хийж, ажиллуулдаг байх ба стандартуудыг сайн мэдэж ашигладаг байх

8.     Компьютер техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах

11.    

Г.Батболд

1.     МУ-ын холбогдох хууль, тогтоомж, Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын бодлого, зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, агентлагийн даргын тушаал, шийдэрүүдийн биелэлтэнд хяналт тавих,  хяналт шинжилгээ үнэлгээ хийж, удирдах дээд байгууллагад хүргүүлэх;

2. Хөдөө аж ахуй, ой, ус, тусгай хэрэгцээний  газар зохион байгуулалт, төлөвлөлтийн талаархи заавар, дүрэм, журам, норм, стандартыг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3. Аймгийн хэмжээнд хүрээлэн буй суурь судалгааны болон газрын хэрэгцээт байдал /эрэлт, хэрэгцээ/-ын мэдээллийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж тоон мэдээллийн санг бүрдүүлж эрхлэх

4. Хөдөө аж ахуй, ой, ус, тусгай хэрэгцээний  газрын газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээг хийх;  

5. Хөдөө аж ахуй, ой, ус, тусгай хэрэгцээний газрын газар ашиглалтын төлөвлөгөө, зураг төслийг боловсруулах;

6. Хөдөө аж ахуй, ой, ус, тусгай хэрэгцээний  газрын газар ашиглалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх дотоод газар зохион байгуулалтын ажлын зураг төсөл боловсруулж инженерийн шийдэл, норм, тооцооллыг  үндэслэн аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтыг эрхлэх;

7. Хөдөө аж ахуй, ой, ус, тусгай хэрэгцээний  газрын газар ашиглалтын төлөвлөгөө, дотоод газар зохион байгуулалтын ажлын зураг төслийн шийдэл, экологи, нийгэм, эдийн засгийн тооцоолол, газар зохион байгуулалтын үйл ажиллагааны хэрэгжилтэнд  хяналт тавих;

8. Хөдөө аж ахуй, ой, ус, тусгай хэрэгцээний газарт дахин төлөвлөлт хийх;

9. Аймаг, сумын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран оролцох;  

10. Газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулах боловсруулах, газрын үнэлгээний бүсчлэлийг тогтоох ажлыг аймгийн хэмжээнд эрхлэх.

11. Газрын төлбөр, татварыг хууль журмын хүрээнд зөв ногдуулах, хураах, тайлагнах ажлыг аймгийн хэмжээнд эрхлэх.

12. Газар өмчлөлийн ажлыг хууль журмын хүрээнд аймгийн хэмжээнд эрхлэх.

 

12.    

О.Мэндсайхан

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, цахилгаан эрчим хүчний үндсэн системийн норм, дүрэм, стандартын шаардлага түүний хэрэгжилтийг хангуулах.

·   Цахилгаан хангамжийн зураг төсөл, зураг төслийн удирдлагын баримт бичиг, шинээр гарсан норм дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

·    Салбарт нэвтэрч байгаа шинэ материал, техник, технологийн талаар судалгаатай байх

·   Гадаад улсын цахилгаан хангамж, холбоо, дохиололын системийн төлөвлөлт, угсралт, хөдөлмөр хамгааллын норм, норматив баримт бичгийн судлах

·   Халаалт, агаар сэлгэлт, дулаан хангамжийн зураг төслийн удирдлагын баримт бичгийг боловсронгуй болгох, шинээр гарсан норм дүрмийг мөрдөж хэрэгжүүлэн ажиллахад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх

·    Аймгийн төв, томоохон суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан хэтийн болон ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаар баригдах дулаан, хий хангамжийн байгууламжийг оновчтой төлөвлөх, төсөл, төсөөлөлд тусгуулах, хэрэгжүүлэх, зохицуулалтаар хангах

·   Орон нутгийн салбарын байгууллагуудад ашиглагдаж буй бага оврын халаалтын зуухнуудын ашиглаптын байдалд судалгаа хийх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

·   Орон сууц, дулаан, хий хангамжийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг гадаадын төсөлд хамруулах    төсал боловсруулах, асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, тосөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллах;

·   Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих

·   Барилга, байгууламжийн холбоо дохиоллын системийн зураг төсөл, шинээр гарсан норм дүрмийг мөрдөн хэрэгжүүлж ажиллахад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх

 

Ажлын байрны 2 дүгаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·   Харьяалах байгууллагууд болон аймаг, газар, төвийн удирдах албан тушаалтнаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх

·   Ёс зүйн дүрмийг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах

·   Ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй боловч цаг үеийн зайлшгүй шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг даал<

Видео мэдээ

https://www.youtube.com/watch?v=QkmXSaCPS-I&feature=youtu.be

Cанал асуулга