ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ

2017 оны 02-р сарын 13

1.    Хэмжилт зураглалын талаар

2016 онд Эрдэнэбулган, Цэнхэр, Хотонт, Батцэнгэл, Хашаат, Булган сумдад шинээр газар эзэмших эрх авсан 19 иргэн ААНБ-ын газарт 193 ширхэг  нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж актаар хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ.  Тус газар эзэмшигч иргэн болон ААНБайгуулагын дарга нарт өөрийн зөвшөөрөл авсан газрын баталгаажсан хил хязгаар буюу газар тэмдэглэсэн эргэлтийн цэгүүдийг хамгаалах асуудлыг хариуцах ба түүнийг устгаж үгүй хийх,  зөөж байршлыг өөрчилсөн тохиолдолд дахин сэргээн босгохтой холбогдон гарах зардлыг бүрэн хариуцах, хил заагаас гадагш хашаа сунгах зэрэг зөрчил гаргахгүй байх талаар зөвлөмж өгч ажиллаа

Мөн 2014-2015 онд Эрдэнэбулган суманд шинээр баригдсан хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ажилчдын 40 айлын орон сууц, Цагдаагийн ажилчдын 20 айлын орон сууц ГХБХБГ-ын лабортори, Булган хангай хороололын инженерийн шугам сүлжээг хэмжиж мэдээллийн санд оруулсан.

Аймгийн хэмжээн дэхь нийт өвөлжөө, хаваржааны кадастрын зургийг 1:1000-ны масштабтай хийж, байршлыг тогтоон зурагт оруулахаар “Хоёр хээрийн хурд” ХХК нь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд  Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Ихтамир, Цэнхэр сумдын өвөлжөө, хаваржааны эзэмшил газрыг WGS-84 солбицлын нэгдсэнтогтолцоонд хэмжилт хийж зураглад оруулаад байна.

Видео мэдээ

https://www.youtube.com/watch?v=QkmXSaCPS-I&feature=youtu.be

Cанал асуулга

Фейсбүүк