ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017 оны 02-р сарын 13

1.    Газрын эрх зүйн харилцаа

 

2016 оны эцсийн байдлаар аймгийн хэмжээнд:

- Үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж ашиглаж байгаа 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 13.9 га газрын, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 157 иргэний 8.955 га газрын, тариалангийн зориулалттай газрын 18 иргэний 2333 га газрын эрхийн нэр шилжүүлж,давхардсан тоогоор нийт 243 иргэн, хуулийн этгээдийн 2355.855 га газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

- Үйлчилгээний зориулалттай 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 7.54 га газрын, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 108 иргэний 2.08 га газрын, өвөлжөө, хаваржааны доорх газрыг 810 иргэнд 52.56 газрын эзэмших эрхийг баталгаажуулж, нийт 942 иргэн, хуулийн этгээдийн 62.18 га газрыг баталгаажуулж, газрыг нь эзэмшүүлсэн байна.

- 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 19 сумын нутаг дэвсгэрт байршилд дуудлага худалдаа явуулж, төсөл сонгон шалгаруулалт зарлаж ялагчид нь тодорсон байна.

15 төсөвт байгуулагад 5.551 га газрыг, 66 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 149.57 га газрыг үйлчилгээний зориулалтаар, 231 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11.2 га газрыг, өвөлжөө, хаваржааны доорх газрыг 122 иргэнд 8.54 га газрыг тус тус шинээр эзэмшүүлсэн байна.

2     Кадастрын зургийн өөрчлөлт.

2016 онд аймгийн хэмжээнд кадастрын зурагт орсон байсан19941нэгж талбар байгаа бөгөөд аймгйин хэмжээнд хуваагдсан, хуваасан, нэгтгэсэн, хасагдсан нэгж талбар болон шинээр барьсан, буулгасан барилгын өөрчлөлтийг давхардсан тоогоор21286тохиолдолд кадастрын зургийн өөрчлөлтийг хийсэн байна.

 

 

Видео мэдээ

https://www.youtube.com/watch?v=QkmXSaCPS-I&feature=youtu.be

Cанал асуулга

Фейсбүүк