Хот тосгон болон тариалангийн газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг гүйцэтгүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулав

2019-04-18

2018 онд аймгийн хэмжээнд хот тосгон болон тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг Геоботаник ХХК-аар гүйцэтгүүлэв.

Уг ажлын зорилго нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтанд авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахад оршино.

Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 хэсэгт “Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр, анх удаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасны дагуу иргэн, ААНБ-ууд газартаа захиалгат хянан баталгааг 5 жил тутамд хийлгэх үүрэгтэй.  

Төвшрүүлэх сумын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны сүлжээний зураг. 2018 он

Эрдэнэбулган сумын хот тосгон бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг. 2018 он

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР