Аймгийн ИТХ-ын 2017 оны 07 тоот тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдлаа

2018-03-28

Аймгийн ИТХ-ын 2017 оны 07 тоот тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батласан байна.

2018 онд аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, газар хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг сум бүрээр газрын хэмжээ, байршил, зориулалт, газар ашиглуулах хэлбэрээр тусган төлөвлөжээ.

1.            Иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа хашааны 1436 иргэний 211.74 га газрыг өмчлүүлэхээр

2.            Аймаг, сумын төвд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр 1210 иргэнд 110.37 га газрыг  өмчлүүлэхээр 

3.            Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар  үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 57 байршилд 30.17 га газрыг эзэмшүүлэхээр 

4.            Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 32 байршилд 38.41 га газрыг эзэмшүүлэхээр                                 

5.            Аялал жуулчлалын зориулалтаар 12 байршилд 18.25 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр              

6.            Үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар 25 байршилд 1666.8 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр                   

7.            Иргэнд тариалангийн зориулалтаар 11 байршилд 2420.0 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэхээр

8.            Газар хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар 43 байршилд 145817.31 га газрыг ашиглуулахаар

9.            Улсын чанартай авто замын дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулалтаар 40 иргэнд  2,8 га газрыг өмчлүүлэхээр

10.          Шинээр гэр бүлийн хамтын хэрэгцээнд 382 иргэнд 24.82 га газрыг эзэмшүүлэхээр 

11.          Шинээр уст цэг гаргах, засварлах, булгийн эхийг хаших зориулалтаар 83 байршилд 3.67 га газрыг ашиглуулах

12.          Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 277 байршилд 19.35 га газрыг эзэмшүүлэхээр 

13.          Хадлангийн талбай хашиж хамгаалах зориулалтаар 710 га газрыг эзэмшүүлэхээр

14.          9 сумын 419667.13 га газрыг аймгийн тусгай хамгаалалтад байгалийн нөөц газрын ангиллаар тус тус төлөвлөсөн байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР